УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн гурван ангиллын маршрут зарлагдлаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн гурван ангиллын маршрут зарлагдлаа

Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн гурван ангиллын маршрут зарлагдлаа

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.03.26 · 2 унших · — үзсэн

Улаанбаатар Марафон олон улсын гүйлтийг 2014 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Тэгвэл энэ жил тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Гүйлтийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл  Ulaanbaatar.marathon.mn веб хуудсаар үргэлжлэх юм байна. 

Энэхүү марафонд мэргэжлийн тамирчид, сонирхогчид, гадаад дотоодын оролцогчид, гэр бүл, хүүхэд залуус зэрэг бүх насны хүмүүс оролцох боломжтой бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж байгаа ажээ. Тус марафон нь гэр бүлийн гүйлт (1500 м), Эрүүл мэндийн гүйлт (5 км), спорт гүйлт (10 км), Хагас марафон (21.095 км), гэр бүлийн гүйлт (1500 м), марафон (42.195 км) гэсэн таван ангиллын хүрээнд явагддаг ба бүртгэлийн хураамж тус бүр 5,000-90,000 төгрөгийн хооронд байдаг.

Энэ долоо хоногоос Улаанбаатар Марафоны маршрутыг танилцуулж эхэлсэн бөгөөд одоогоор 42км, 21 км, 10 км зайн гүйлтийн маршрутыг албан ёсоор танилцуулаад байна. Олон улсын стандартын дагуу хэмжиж, Азийн Хөнгөн Атлетикийн холбоогоор баталгаажсан тус маршрут нь тамирчдын гүйлтэд таатай, Улаанбаатар хотын төвийн гол гудамж, өргөн чөлөөг хамарсан маршрут болохыг зохион байгуулагчид онцолсон юм.

10km.jpg
Эх сурвалж: Ulaanbaatar Marathon албан ёсны цахим хуудас
21.jpg
Эх сурвалж: Ulaanbaatar Marathon албан ёсны цахим хуудас
42.jpg
Эх сурвалж: Ulaanbaatar Marathon албан ёсны цахим хуудас

Оролцогчдыг Улаанбаатар Марафоны цахим хаяг болон Ulaanbaatar.marathon.mn веб хуудсаар зочлон марафонтой холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө зэрэгтэй танилцахыг Нийслэлийн биеийн тамир, спортын газраас зөвлөж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.