УБ -10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Кристиано Роналдо Португалын шигшээ багаас зодог тайлахаа зарлалаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Кристиано Роналдо Португалын шигшээ багаас зодог тайлахаа зарлалаа

Кристиано Роналдо Португалын шигшээ багаас зодог тайлахаа зарлалаа

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2026.11.05 · 2 унших

Португалын хөлбөмбөгийн од Кристиано Роналдо 23 жилийн турш хүчин зүтгэсэн үндэсний шигшээ багаасаа зодог тайлахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 41 настай тэрбээр арваннэгдүгээр сарын шигшээ багийн тоглолтуудын дараа олон улсын карьераа өндөрлүүлэхээр шийдсэн тухай өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн байна.

Роналдо нийгмийн сүлжээндээ нийтэлсэн мэдэгдэлдээ Португалын шигшээ багийн 7 дугаартай өмсгөлөө дараагийн үеийн тоглогчдод шилжүүлэх цаг ирснийг илэрхийлсэн байна. Түүний хувьд 2003 онд эхэлсэн энэ аялал нь зөвхөн тоглолт, гоол, цом, амжилтаар хэмжигдэхгүй, эх орноо төлөөлөх бахархал, хамтдаа туулсан он жилүүдийн үнэ цэнтэй дурсамж байсан хэмээжээ.

Тэрбээр Португалын шигшээ багийн төлөө нийт 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан бөгөөд шигшээ багийн түвшинд хамгийн олон тоглолтод оролцсон, хамгийн олон гоол оруулсан тоглогчийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Мөн 2016 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2019 онд УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн анхны аварга болсон нь түүний шигшээ багийн карьерын онцлох амжилтууд юм.

Роналдогийн энэхүү шийдвэр нь сүүлийн саруудад шигшээ багийн дасгалжуулагч Жорже Жезуштай үүссэн үл ойлголцлын дараа гарч байна. Тодруулбал, есдүгээр сард Норвегийн эсрэг тоглолтод сэлгээнээс талбайд гараагүйтэй холбоотой маргаан өрнөж, Роналдо шигшээ багийн бэлтгэлийн цугларалтыг орхисон юм. Гэхдээ тэрбээр тухайн үед зодог тайлах бодолгүй байгаагаа илэрхийлж байсан билээ.

Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Кристиано Роналдогийн Португалын шигшээ баг дахь 23 жилийн замнал өндөрлөх гэж байна. Харин түүний энэ шийдвэр нь мэргэжлийн хөлбөмбөгөөс бүрмөсөн зодог тайлж буй хэрэг биш бөгөөд зөвхөн үндэсний шигшээ багийн карьерт нь хамаарах юм.

Эх сурвалж: Reuters

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.