УБ 4°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Мессежний төгсгөлд цэг тавих нь уурласан мэт сэтгэгдэл төрүүлдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Мессежний төгсгөлд цэг тавих нь уурласан мэт сэтгэгдэл төрүүлдэг

Мессежний төгсгөлд цэг тавих нь уурласан мэт сэтгэгдэл төрүүлдэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.06 · 2 унших

Бид мессеж бичихдээ зөвхөн мэдээлэл солилцоод зогсохгүй, цэг таслал, эможи ашиглан өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Харин Binghamton University-ийн судалгаагаар мессежний төгсгөлд цэг тавих нь тухайн хүнийг хуурамч эсвэл хэтэрхий хүйтэн хөндий харагдуулдаг болохыг тогтоожээ. Учир нь мессеж бол аман ярианы шууд хэлбэр  бөгөөд ярианы хэлэнд өгүүлбэр бүрийн ард цэг тавих нь харилцааг хүчээр тасалж, дургүйцсэн өнгө аясыг илэрхийлдэг гэж үздэг байна.

Тухайлбал, найз руугаа "за" гэж бичих болон "за." гэж бичих хоёрын хооронд асар том утгын зөрүү бий. Судалгаанд оролцогчид цэгтэй мессежийг илүү түрэмгий, албаны бөгөөд найрсаг бус гэж хүлээн авч байсан бол цэггүй эсвэл асуултын тэмдэг, эможитой мессежийг илүү нээлттэй, үнэн сэтгэлээсээ гэж тодорхойлжээ. Энэ нь бидний тархи цахим орчинд "дүрмийн дагуу" байхыг бус, харин "сэтгэл хөдлөлийн дагуу" байхыг илүүд үздэг болсны илрэл юм.

Ялангуяа Gen Z болон Миллениал үеийнхний хувьд мессежний төгсгөлд цэг тавихгүй байх нь харилцаа үргэлжилж байгааг, эсвэл харилцагчдаа эелдэг хандаж буйг илэрхийлдэг соёл болон тогтжээ. Эсрэгээрээ, цэг ашиглах нь яриаг богино хугацаанд, эрс шийдэмгий дуусгах эсвэл сэтгэл дундуур байгаагаа шууд бусаар илэрхийлэх "passive-aggressive" тактик болж хувирсан байна. Тиймээс таны бичсэн мессеж бусдад буруу ойлгогдоод байвал ашиглаж буй цэг таслалдаа анхаарах цаг болжээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.