Space Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв

2026.04.113 минут унших
Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хотын амьдрал хурдтай, сонголт ихтэй. Өдөр бүр олон газар шинээр үүдээ нээж, олон ч орон зай бидний анзааралгүйгээр үлддэг ажээ. Гэвч тэдгээрийн дунд төвлөрөх боломж олгодог булан, шинэ санаа төрүүлэх уур амьсгал, гоо зүйн өвөрмөц шийдэл бүхий орон зайнууд оршдог. Ийм цэгүүдийг таньж мэдэх нь хотын соёл хэрхэн бүрэлдэж, бидний амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг ойлгох утга учиртай үйл явц болов уу.

Иймд Posted.mn сайтын редакцаас хотын гудамжинд орших үнэ цэнтэй орон зайнуудыг илрүүлэх, тэдгээрийн соёл, мэдрэмжийг тайлах зорилготой “Hunting” цувралыг эхлүүлж байна. Бид галерей, номын дэлгүүр, урлан, кофе шоп болон бусад соёлын төвүүдээр зочилж, тухайн орон зай залуусын амьдралын хэв маягт хэрхэн тусч, ямар шинэ мэдрэмж өгч байгаад анхаарал хандуулахыг зорилоо. Агшин бүрийг анзаарч, дэргэд буй гоё сайхныг мэдрэн, амьдралаас утга учир олж авах энэхүү аяллын анхны зогсоолоор бидний олонхын мэдэх, магадгүй дотор нь суралцаж өссөн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийг сонголоо.

Хотын соёлыг Хүүхдийн урлан бүтээх төвөөс нээхүй

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Төв замын дуу чимээ, машины цуваа, хүмүүсийн яаруу алхаанаас хэдхэн метрийн зайд нэгэн өвөрмөц нам гүм орчин бий. Гаднах талбайд хүүхдээ салхилуулж буй асран хамгаалагчид, урлан руугаа яаран гүйх багачуудын хөгжүүн яриа, хүүхдийн цолгиун инээд цангинах нь хотын нүсэр хэмнэлийг зөөллөх шиг болно. Энэхүү орон зай нь их хотын завгүй хэмнэл дундах амар амгалангийн нэгэн хэсэг бөгөөд биднийг өнгөрсөн болон одоо цагийн амьд хэлхээг анзаарахад хөтлөх мэт.

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Цаг хугацааны гэрч буюу гоо зүйн эрэл хайгуул

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Энэхүү барилгын түүх 1950-иад оны сүүл үеэс эхлэлтэй. ​​Тухайлбал, энэхүү барилга нь XX зууны эхэн үеийн Зүүн хүрээний Батцагаан цогчин дуганы буурин дээр тавигдсан бөгөөд 1955 онд Пионерын ордон барих шийдвэр гарч байжээ. ЗХУ-ын архитектор И.П.Антипов, И.Н.Чистосердова нарын зураг төслийг манай архитектор Б.Чимэд, Б.Дамбийням нар Монгол үндэсний хэв маягаар баяжуулж, оройн цамхаг болон хананы хээ угалзыг нэмж өгсөн нь өнөөдрийн бидний харж буй неоклассик төрхийг бүтээсэн аж.

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Бид ихэвчлэн барилгын урд фасадыг харж өнгөрдөг бол хойд хэсэг нь тухайн барилгын цаг хугацааны үнэнийг илүү тод өгүүлэх шиг санагдаж байлаа. Сүрлэг баганууд, өндөр аркан цонхнууд, сонгодог хийцтэй тагтнууд нь Монгол дахь неоклассик архитектурын оргил үеийг илтгэдэг. Барилгын фасадын дээд хэсэг дэх баримал, цонхны хүрээний нарийн хээ угалз зэрэг нь тухайн үеийн гар урлалын өндөр түвшний гэрч юм. Энд ирснээр бид өнгөрсөн цаг хугацаа болон түүхийн бодит гэрчтэй нүүр тулж, магадгүй өнгөрснөөр аялж, "бид юуг хадгалж, юуг гээж байна вэ" гэх асуултыг өөрсдөөсөө асуух боломжийг олгох болов уу.

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Энд ирснээр бид юуг мэдэрч болох вэ?

Хүүхдийн урлан бүтээх төв нь хотын соёлыг эрэлхийлэгч залууст өөрийгөө нээх, амсхийх олон талт боломжийг олгож байна.

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

  • Түүхийг "ангуучлах": Найзуудтайгаа эсвэл ганцаараа ирж, барилгын хойд хэсэгт байрлах неоклассик хийцийн нарийн деталийг ажиглах нь танд гоо зүйн шинэ таашаал бэлэглэх болно. Сүрлэг багана, өндөр цонхны дор зогсож хотынхоо өнгөрсөн түүхийн талаар эргэцүүлэх нь нэг төрлийн танин мэдэхүйн аялал юм шүү.

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

  • Тайвшрал ба төвлөрөл: Эндхийн нам гүм орчин ном унших эсвэл дуртай хөгжмөө сонсонгоо хотын хэмнэлийг алсаас ажиглахад нэн тохиромжтой. Завгүй ажлын дундуур түр саатаж, оюуны алжаалаа тайлах тэрхүү орон зайг эндээс олж болох юм.

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

  • Гэрэл зургийн хальсанд: Архитектурын эрс тэс байдал буюу хуучны цэнхэр пасад орчин үеийн шилэн цамхагтай нэгэн кадрт багтах тэрхүү торгон агшныг зурагт буулгаж, хотын шинэ дүр төрхийг нээх боломжийг олгоно.

Хэзээ очиход тохиромжтой вэ? 

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Энэ газарт зочлоход цаг агаарын байдал танд хоёр өөр мэдрэмжийг бэлэглэх ажээ. Нартай, тунгалаг өдөр нарны гэрэл неоклассик багануудын сүүдрийг уртаар тусгаж, барилгын деталь бүрийг илүү тод, амьд харагдуулдаг. Хэрэв та архитектурын нарийн хийцийг зурагт буулгахыг хүсвэл энэ үе хамгийн тохиромжтой. Харин бүрхэг, магадгүй бага зэрэг бороотой өдөр ирвэл тухайн орон зайн түүхэн, нууцлаг мэдрэмж илүү гүнзгий мэдрэгддэг болов уу. Хотын дуу чимээ бороонд дарагдаж, хуучин барилгын өнгө төрх улам тодорч, таныг өнгөрсөн цаг хугацаа руу хөтлөх болно. Гэхдээ бүрхэг өдөр ирэхээр бол дулаан хувцаслахаа мартуузай.

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Space  Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв нийтлэлийн зураг

Бидний өдөр бүр хажуугаар нь яарч өнгөрдөг энэ байгууламж хотын хамгийн амар амгалан, утга учиртай цэгүүдийн нэг юм байна. Барилгын нүүрэн талыг хараад өнгөрөх бус, хойд талбай болон доторх үзэсгэлэнгийн хэсгээр алхах нь танд хотын соёлыг гүнзгий мэдрэх боломжийг олгох болов уу. Өнгөрсөн ба одоо цаг уулзсан энэ орон зайд зочилж, архитектурын нарийн шийдлүүдийг өөрийн нүдээр олж харахыг урьж байна. Энэ бол бидний хайсан, хотын хамгийн үнэ цэнтэй эрдэнэсийн нэг байлаа.

Дараагийн дугаараар бид хотын өөр нэгэн "нууц" байршлыг илрүүлэх болно. Хамтдаа эрж хайцгаая.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Space Hunting: Хүүхдийн урлан бүтээх төв | Posted