УБ 23°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бүдүүлэг зан ханиад шиг халдаж, дам стресс үүсгэдэг байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бүдүүлэг зан ханиад шиг халдаж, дам стресс үүсгэдэг байна

Бүдүүлэг зан ханиад шиг халдаж, дам стресс үүсгэдэг байна

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.11 · 2 унших · — үзсэн

Бүдүүлэг занг бид ихэвчлэн тухайн агшны таагүй мэдрэмж төдийхнөөр төсөөлдөг. Гэвч Флоридагийн их сургуулийн судлаачид энэ нь биологийн вирус лугаа адил халдварлах чадвартай төдийгүй дам стресс үүсгэгч гол хүчин зүйл болдгийг тогтоожээ. Өглөө ажил дээрээ хэн нэгний ёс зүйгүй харилцаатай тулгарсан ажилтны тархи өдөржин бусдын хэлсэн төвийг сахисан үгсийг ч дайсагнасан өнгө аястайгаар хүлээж авч эхэлдэг байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд бүдүүлэг харилцааны бай болсон хүн өөрийгөө хамгаалах инстинктээр бусад руу дайсагнаж, улмаар өөрөө ч мэдэлгүй бусдад бүдүүлэг зан гаргаж эхэлдэг аж. Энэхүү гинжин урвал нь нэг хүний өглөө гаргасан таагүй хандлага орой гэхэд бүхэл бүтэн хамт олны уур амьсгалыг эвдэх аюултайг харуулж байна. Тодруулбал, нэг хүний үндэслэлгүй гаргасан муухай ааш цааш долоон хүнд сөрөг энерги болон дамжих эрсдэлтэй юм.

Тархины сэтгэл хөдлөл боловсруулах төв бүдүүлэг занг "аюул" хэмээн тодорхойлдог тул бидний анхаарлыг зөвхөн сөрөг мэдээлэл дээр төвлөрүүлж эхэлдэг байна. Үүний үр дүнд ажилчдын бүтээмж эрс буурч, багаар ажиллах чадвар алдагддаг болохыг судалгааны баг анхаарууллаа. Иймд бүдүүлэг байдал нь зөвхөн хувь хүний хүмүүжлийн асуудал бус, гэр бүл болон хамт олны сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын амжилтад шууд нөлөөлдөг "дижитал бус" вирус гэж тодорхойлогдож байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.