УБ 14°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.02.27 · 2 унших · — үзсэн

МУИС-ийн Номын сан анх 2015 онд цахим номын сангийн ажлыг эхлүүлж байжээ. Түүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд нэмэлт өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийсээр 2024 онд  МУИС-ийн Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй доктор, магистрын судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний бичиг, ном сурах бичгийг гадаад дотоодын судлаачдад хүргэх, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор e-library.num.edu.mn буюу МУИС-ийн Номын сангийн дэргэдэх бие даасан анхны цахим номын сангаа нээсэн байдаг.

Тус цахим номын санд зөвхөн МУИС-ийн багш, ажилчид, идэвхтэй суралцаж буй оюутнууд өөрсдийн сиси эрхээр буюу оюутны дугаараар нэвтрэх эрхтэй байсан бол 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн судлаач хүн бүр дэлхийн аль ч өнцгөөс, орон зай харгалзахгүйгээр МУИС-ийн цахим номын санг ашиглах боломжтой болжээ.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Хэрэв та МУИС-ийн оюутан, бүртгэлтэй хэрэглэгч биш бол e-library.num.edu.mn хаягаар нэвтрэн төлбөртэй уншигч-хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай юм байна. Төлбөртэй уншигч-хэрэглэгч болсны дараа цахим номын санг 5,000, 25,000, 60,000 төгрөг төлөн 1-7 хоног эсвэл нэг сарын хугацаатай сонгон идэвхжүүлж ашиглах боломжтой ажээ.

Дэлгэрэнгүй заавартай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу!

13,000 цахим материал бүхий МУИС-ийн цахим сан хөмрөгт байгаа судалгааны бүтээл, ном, сурах бичиг, сэтгүүл, хэвлэлийн бүтээгдэхүүн бүр зохиогч, зохиогчийн эрхийн хамгаалалттай тул дотоод, гадаадын судлаач хүн бүрийн найдвартай, албан ёсны эх сурвалж болж буйгаараа онцлогтой юм.

Эх сурвалж: МУИС-ийн Номын сан

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.