УБ 15°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Бишкек-2026” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол тамирчид найман медаль хүртлээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Бишкек-2026” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол тамирчид найман медаль хүртлээ

“Бишкек-2026” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол тамирчид найман медаль хүртлээ

Posted
Posted
Team · Posted
2026.04.14 · 2 унших · — үзсэн

“Бишкек-2026” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 6-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо боллоо. Энэхүү тэмцээнд 22 орны 270 орчим тамирчин оролцсоноос манай чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид нийт найман медаль хүртжээ.

Тодруулбал, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөс ОУХМ Э.Даваанасан ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт А.Медет Кызыг ялж, Азийн аваргын алтан медалийг хүртсэн байна. Мөн ОУХМ Б.Хулан мөнгөн медаль авсан бол МУГТ С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Дэлгэрмаа, О.Ариунзаяа нар хүрэл медаль хүртжээ.  Ингэснээр эмэгтэй шигшээ баг нийт 5 медаль гардан авсан бөгөөд ОУХМ Х.Болортуяа, Э.Одгэрэл нар V байрт шалгарснаар багийн нийлбэр дүнгээр хүрэл медаль авсан байна. 

Харин эрэгтэй шигшээ багаас МУГТ Т.Тулга, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг ОУХМ О.Сүлдхүү хүртэж, Азийн аваргаас гурав дахь хүрэл медалиа авлаа. Түүнчлэн, V дугаар байрт Б.Зэнээмэдэр тамирчин шалгарсан амжилттай оролцож, эрэгтэй шигшээ баг нийлбэр дүнгээр VI байрт жагсжээ. 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.