УБ -2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 12 дугаар сарын 31-ний өдөр 21:00 цагаас эхэлнэ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 12 дугаар сарын 31-ний өдөр 21:00 цагаас эхэлнэ

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 12 дугаар сарын 31-ний өдөр 21:00 цагаас эхэлнэ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.12.30 · 2 унших

Нийслэл хотод шинэ оныг хамтдаа угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын шоу тоглолт энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Шинэ жилийн баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 21:00 цагаас Сүхбаатарын талбайд эхлэх бөгөөд Монголын нэр хүндтэй уран бүтээлчид, спорт, оюуны болон цахим спортын салбарын шилдгүүд оролцохоор болжээ. Тухайлбал, дэлхийд Монголын нэрийг гаргаж буй “The HU” хамтлаг тайзнаа ая дуугаа өргөж, иргэдтэйгээ хамт шинэ оноо угтах юм.

Мөн тус арга хэмжээнд 2025 оны 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид, Yalla Compass 2024, Thunderpick World Championship 2024, Esports World Cup 2025 тэмцээнүүдийн аваргын цомыг хүртсэн “The MongolZ” багийн гишүүд оролцохыг Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээлсэн билээ.

Арга хэмжээ өндөрлөсний дараа иргэдийг аюулгүй, тав тухтайгаар гэрт нь хүргэх зорилгоор 00:30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос нийтийн тээврийн их багтаамжийн 18 автобус 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэх аж.

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” нь нийслэлчүүд болон зочдод зориулсан шинэ жилийн хамгийн том баярын цэнгүүн болж, хуучин оноо үдэн, шинэ оныг эв нэгдэл, баяр хөөр дүүрэн угтах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.