Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусын “Oasis Zone”

2026.07.033 минут унших
Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусын “Oasis Zone” - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хөгжимд хайртай мянга мянган залуусыг нэгэн дээвэр дор нэгтгэдэг, Монголын хамгийн том, хамгийн хүлээлттэй "Playtime" наадам ийнхүү эхэллээ. Тайзнаа дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучид уран бүтээлээ толилуулж, наадмын талбай хэдийнээ өөрийн гэсэн эрчим хүчээрээ амьсгалж байна. 

Талбайн өнцөг булан бүрд олон сонирхолтой тайз, бүүтүүд ажиллаж байгаагаас "Hunting" цувралынхаа энэ удаагийн дугаарт бид байгальд ээлтэй, тогтвортой амьдралын хэв маягийн илэрхийлэл болсон "Oasis Zone”-ийг онцолж байна.

Байгальд ээлтэй залуусын нээлттэй орон зай

Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусын “Oasis Zone” нийтлэлийн зураг

Европын Холбооноос тогтвортой амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор энэхүү орон зайг бий болгосон бөгөөд наадамчдад өөр өөрсдийн сонирхолтой шийдэл, боломжуудыг хуваалцахаар залуус өөрсдөө гар бие оролцон, 10 гаруй өвөрмөц бүүтийг энд тохижуулжээ. Тогтвортой хөгжлийн үзэл санааг дэмждэг залуусын сайн дурын оролцоо, хамтын хүчээр энэ бүхэн бий болсон нь тус орон зайн хамгийн гол онцлог юм.

Энд зочилсноор наадмын хөл хөдөлгөөнөөс түр холдож тухлан суухаас гадна, усны саваа үнэгүй цэнэглэж аваад, хуванцар хаягдал үүсгэхгүйгээр фестивальдаа оролцох боломжтой нь тун оновчтой шийдэл болжээ. Энэ нь залуус бид хамтдаа "Тогтвортой ирээдүйг бүтээж чадна" (We can create a green future) гэсэн уриалгыг наадмын талбарт маш энгийнээр хэрэгжүүлж буй хэлбэр шиг санагдлаа.

Том өөрчлөлтийг бүтээх жижигхэн сонголтууд

Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусын “Oasis Zone” нийтлэлийн зураг

"Oasis Zone"-оор зочилсноор наадмын дуу чимээнээс түр холдож тухлан суухаас гадна, өөрийн усны саванд усаа үнэгүй хийж аваад, хуванцар хаягдал үүсгэхгүйгээр хөгжилдөх боломжтой нь тун оновчтой шийдэл болжээ.

Үүнээс гадна сэтгэл зүй, эрүүл мэнд, хүн бүрд хүртээмжтэй нийгмийн соёл болон үндэсний өв уламжлал гээд бидний амьдралд хэрэгцээтэй олон чухал сэдвүүдийн хүрээнд сонирхолтой хөтөлбөрүүдтэй аж. Тухайлбал, наадмын их хөл хөдөлгөөн дунд сэтгэлээ анзаарах мэдрэхүйн чөлөөт уулзалтууд, хүн бүрийн тэгш оролцоог дэмжсэн арга хэмжээнүүд cэнд зохиогдож байгаа юм. Мөн байгаль дэлхий, амьтанд ээлтэй байх соёлтой танилцаж, талбайн голд болох Цам харайх үзүүлбэрийг үзэж, тэмээний ноосоор гар урлал хийх воркшопуудад ч шууд хамрагдах боломжтой ажээ. Playtime-ийн нандин мөчөө гэрэл зурагт буулгаад, газар дээр нь шууд угаалгаж авах дурсамжийн бүүт ч энд ажиллаж байна.

Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусын “Oasis Zone” нийтлэлийн зураг

Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусын “Oasis Zone” нийтлэлийн зураг

Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусын “Oasis Zone” нийтлэлийн зураг

Эдгээр бүүтүүдээр зочилж, хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах, дахин боловсруулах боломжтойг үзэж сонирхоход тогтвортой амьдралын хэв маяг гэдэг заавал том зүйл биш гэдэг нь харагдаж байлаа. Энэ нь залуус бид энд хөгжилдөж, цагийг гоё өнгөрүүлж байхдаа ч хамтдаа хийж чадах жижигхэн, ухаалаг сонголтуудаас эхэлдэг гэдгийг мэдрүүлж байна.

Hunting Rating:

Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусын “Oasis Zone” нийтлэлийн зураг

  • Орчин, уур амьсгал: 4.9/5 Наадмын чөлөөт хэмнэл дунд залуусын өөрсдөө бүтээсэн, яг л нэр шигээ "баянбүрд" шиг тухтай, цэгцтэй, амрах, суралцах, хуваалцах боломжийг бүрэн олгосон орон зай.
  • Идэвхжүүлэлт, хөтөлбөр: 4.8/5 Залуусын нэгдэл, хамтын ажиллагааны үр дүнд  10 гаруй бүүт тус бүр өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй бөгөөд тогтвортой амьдралын хэв маягийг залууст сонирхолтой, уйдахгүй хэлбэрээр таниулж байна.
  • Ач холбогдол, тогтвортой хөгжлийн үзэл санаа: 5/5 Playtime наадмын тогтвортой хөгжлийн бодлогыг Европын Холбооны дэмжлэгтэйгээр залууст таниулж, хариуцлагатай байх соёлыг түгээж буй нь онцлог байлаа.

Хэрэв та эдгээр өдрүүдийг эрч хүчээр дүүрэн, эх дэлхийдээ хариуцлагатай, ухаалаг өнгөрүүлэхийг хүсвэл залуусын хамтын хүч, сэтгэлээр боссон, "Oasis Zone"-оор заавал ороод гараарай.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Playtime Booth Hunting: Ногоон сонголттой бүтээлч залуусы...