Залуусын орон зай

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд

Д.Жавхлан2025.12.263 минут унших
Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бидний өдөр тутмын амьдралд техник технологийн дэвшил улам нэмэгдэхийн хэрээр хүний ажиллах чадвар болон хиймэл оюун ухааны хоорондох ялгаа аажмаар алга болж хүний хүчин чармайлт, гар ажиллагаа, тогтмол шийдвэр гаргалт шаардсан олон зүйлс хиймэл оюун ухаанд шилжиж байгаа билээ. Гэхдээ энэ бүх өөрчлөлт нь хүн ажил хийхээ болино гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ ачаалал, дарамтаас зайлсхийж, нэгэн хэвийн ажлуудыг системд даатгаснаар өөртөө зарцуулах чөлөөт цаг нь нэмэгдэж өөрт үнэ цэнтэй зүйлсдээ илүү цаг гаргаж, амьдралыг мэдрэх орон зайг бий болгох боломж ажээ. Тэгэхээр ойрын хугацаанд хүн төрөлхтөн дараах үйлдлүүдийг заавал өөрийн биеэр хийх шаардлагагүй болох нь.

Цээжилж, тогтоох 

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд нийтлэлийн зураг

Хиймэл оюун ухаан, интернэт ашиглан богино хугацаанд хангалттай мэдээлэл олж авах боломжтой болсон энэ цаг үед хүмүүс аливаа зүйлсийг цээжлэхээс илүү утгыг нь ойлгосны дараа системд мэдээллийг хадгалах чадварт анхаарлаа хандуулах аж.

Төлөвлөгөө гаргах 

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд нийтлэлийн зураг

Хиймэл оюун ухаан ашиглан долоо хоногийн цаг, хийх ажлуудынхаа төлөвлөгөөг гаргах боломжтой болно. Иймд өөрийн тухай үнэн бодит мэдээллийг өгсөн байхад л таны сар, жилийн төлөвлөгөөг хиймэл оюун ухаан гаргаж өгөх юм.

Жолоо барих 

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд нийтлэлийн зураг

Ирээдүйд олон нийт жолоочгүй автомат жолоодлогот тээврийн хэрэгслийг түлхүү сонгож хэрэглэх тул хүнээс шалтгаалсан зам тээврийн осол багасаж, замын хөдөлгөөний асуудал шийдэгдэх хандлагатай байгаа аж. 

Мэдээлэл хайх 

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд нийтлэлийн зураг

Хэрэглэгчийн зан төлөв, хайлтын түүх, хэрэгцээ шаардлага зэргийг нэгтгэн системүүд урьдчилан таамагласнаар таны олж мэдэхийг хүссэн бүх зүйлтэй холбоотой мэдээлэл, шийдэл, ойлголтыг шууд танд санал болгох юм. Мэдээллийг та хайх биш, мэдээлэл танд өөрөө ирэх шинэ эрин эхлэх гэж байна.

Өдөр тутмын жижиг шийдвэрүүдийг ганцаараа гаргах

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд нийтлэлийн зураг

Санхүү, эрүүл мэнд, ажил, амьдралын хэв маяг зэрэг дээр бид өдөр бүр олон жижиг шийдвэр гаргаж, тархиа гашилгах шаардлагагүй болжээ. Учир нь хиймэл оюун ухаан танд мөнгөө хэрхэн зөв зарцуулах, юу түрүүлж хийх, ямар хоол идэх, ямар шинжилгээ өгөх ёстой гэх мэт мэдээлэлд суурилсан зөвлөмжийг өгч, эргэлзээг тань арилгах болно.

Нэгэн хэвийн уйтгартай ажлуудыг өөрсдөө хийх

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд нийтлэлийн зураг

Автоматжуулалт улиг болсон нэгэн хэвийн, байнга давтагддаг ч хүнээс хүч хөдөлмөр шаарддаг ажлуудыг орлож эхлэх юм. Энэ нь алдаа гарах магадлалыг бууруулж, төгс гүйцэтгэл үзүүлэх боломжийг нэмэх аж.

Өөрийн санхүүг төлөвлөх

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд нийтлэлийн зураг

Орлого, зарлагаа хөтөлж, аль хувьцаанд хөрөнгө оруулах, хэрхэн хуримтлуулах вэ гэж боддог цаг ард хоцорчээ. Санхүүгийн системүүд хүний оролцоогүйгээр зарлагыг оновчтой хянаж, хуримтлал, хөрөнгө оруулалтыг автоматаар хийж бодит шийдвэрүүдийг гаргадаг болно.

Ихэнх гэрийн ажлыг өөрсдөө хийх

Ирээдүйд технологиор хийлгэх боломжтой ажлууд нийтлэлийн зураг

Цэвэрлэгээ, угаалга, засвар, өдөр тутмын жижиг ажлууд бидний амьдралын нэг хэсэг мэт харагдавч хамгийн их цаг авч ядраадаг ажил шүү дээ. Тэгвэл робот тоос сорогч, цэвэрлэгч, аяга таваг угаагч, засвар үйлчилгээг хянах ухаалаг систем нь, гэрийн өдөр тутмын жижиг ажлуудыг зохицуулснаар бидэнд одоо байгаагаас илүү чөлөөт цаг гарах боломжтой болох ажээ.

Холбоотой нийтлэлүүд