EduNomad Global Passport Membership элсэлтээ авч эхэллээ

2026.08.215 минут унших
EduNomad Global Passport Membership элсэлтээ авч эхэллээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Гадаадад суралцах зорилготой сурагч, оюутан, залуус болон эцэг эхчүүдэд зориулсан EduNomad Global Passport Membership хөтөлбөрийн шинэ элсэлт эхэллээ.

Тус хөтөлбөр нь их сургууль сонгохоос эхлээд элсэлтийн материал бүрдүүлэх, тэтгэлэгт хамрагдах, гадаадын их сургуульд амжилттай дасан зохицох хүртэлх бүх үе шатыг цогцоор нь дэмжих зорилготой юм.

Membership хөтөлбөр нь дараах үндсэн чиглэлүүдтэй юм байна.

Академик зөвлөх үйлчилгээ

Оролцогчдын сонирхол, зорилгод нийцсэн их сургууль, мэргэжлийг тодорхойлж, эрсдэл өндөр, тохиромжтой, найдвартай сонголтыг хослуулсан элсэлтийн стратегийн дагуу төлөвлөгөө боловсруулна.

Их сургуульд элсэх бэлтгэл хөтөлбөр

Эсээ бичих, TOEFL/IELTS, SAT-ийн бэлтгэл, тэтгэлгийн материал, ярилцлага, хувь хүний ур чадварын хөгжил, чиглүүлэгч багшийн зөвлөгөөг нэгтгэсэн цогц хөтөлбөрөөр бэлтгэнэ.

EduNomad Global Passport Membership элсэлтээ авч эхэллээ нийтлэлийн зураг

Олон улсын оюутныг дэмжих хөтөлбөр

Гадаадад суралцах хугацаанд академик амжилт, сэтгэл зүйн дасан зохицол, карьер төлөвлөлт болон сар бүрийн зөвлөх уулзалтаар дамжуулан үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

Эцэг эхийн сургалт

Эцэг эхчүүдэд зориулсан найман сэдэвт сургалтаар дамжуулан тэтгэлгийн стратеги, санхүүгийн төлөвлөлт, аюулгүй байдал, хүүхдийн сэтгэл зүйн бэлтгэл болон тухайн улсын боловсролын тогтолцооны талаар практик мэдлэг олгоно.

Герман дахь гэр бүлийн асрагчийн хөтөлбөр

18-26 насны залууст зориулсан энэхүү хөтөлбөр нь хэл сурах, соёлын туршлага хуримтлуулах, ажлын дадлага эзэмших боломжийг нэг дор бүрдүүлдэг.

Тэтгэлгийн материал бүрдүүлэх дэмжлэг

CSS Profile, ISFAA, IDOC, COF, банкны тодорхойлолт зэрэг шаардлагатай баримт бичгийг олон улсын стандартын дагуу бэлтгэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

Membership-д нэгдсэнээр ямар боломжууд авах вэ?

EduNomad Global Passport Membership элсэлтээ авч эхэллээ нийтлэлийн зураг

EduNomad Community-ийн гишүүд зургаан сарын турш гадаадад суралцах бэлтгэлээ системтэй хийхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, хэрэглэгдэхүүн болон ижил зорилготой залуусын хүрээлэлд нэгдэх боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд долоо хоног бүр онлайн асуулт, хариултын уулзалт зохион байгуулж, гишүүдэд ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна зөвхөн гишүүдэд зориулсан тусгай контент, мэдээлэл хүргэнэ.

Мөн улс бүрийн суралцах замнал болон их сургуулиудын мэдээллийн сан, сайн дурын ажлын боломжууд, өргөдөл гаргах хугацаа хянах систем, бүрдүүлэх материалын жагсаалт, тэтгэлгийн гарын авлага, эсээ болон өргөдлийн загварууд зэрэг практик хэрэглэгдэхүүнийг ашиглах боломжтой.

Үүнээс гадна сар бүр зохион байгуулах гишүүдийн арга хэмжээнд оролцож, гадаадад суралцах ижил зорилготой залуустай танилцах, мэдээлэл, туршлага солилцох боломж бүрдэнэ.

EduNomad Community Membership нь зургаан сарын хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хураамж 99,000 төгрөг байна.

Бүртгэлийн холбоос: https://edunomad.mn/join

Дэлгэрэнгүй мэдээлэл: edunomad.mn

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

EduNomad Global Passport Membership элсэлтээ авч эхэллээ