Гуравдугаар сарын 07-ныг дуустал төрийн өмчийн бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

2026.03.022 минут унших
Гуравдугаар сарын 07-ныг дуустал төрийн өмчийн бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, иргэдийн түүх, соёлын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ энэ оны 03 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 2018 оноос уламжлал болсон тус үйл ажиллагааны хүрээнд нийслэл болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас энэ жилийн арга хэмжээг хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, соёлын өвийг хамгаалах хандлагыг нэмэгдүүлэхэд чиглүүлж байгаа ажээ.

Тус арга хэмжээний хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр олон талт ажлууд өрнөж байна. Үүнд:

  • Түүхэн ойн арга хэмжээнүүд: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд А.Амарын мэндэлсний 140, Ерөнхий сайд асан Ж.Батмөнхийн 100, их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн, эрдэм шинжилгээний лекц, уулзалт хэлэлцүүлгүүдийг музейн орчинд зохион байгуулж байгаа юм байна.
  • Гэр бүлд чиглэсэн боловсролын хөтөлбөр: Соёлын өвийг таниулах тайлбарлагчтай аялал, эцэг эх-хүүхдийн хамтарсан танин мэдэхүйн тоглоом, бүтээлч ажлуудаар дамжуулан гэр бүлийн гишүүдийн оролцоог хангахыг зорин ажиллаж байна.
  • Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт: Музейн сан хөмрөг дэх түүх, соёлын дурсгалуудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах болон судалгааны ажлын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр тусгай хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа аж.
  • Хандлага төлөвшүүлэх нөлөөллийн ажил: Хүүхэд, залуучууд музейн орчинд зөв зохистой харилцах соёлд суралцах, соёлын өвийг хамгаалах үнэ цэнийг ойлгуулахад чиглэсэн бүтээлч үйл ажиллагаанууд явагдаж байна.

“Музейн нээлттэй өдрүүд” нь иргэдийн түүхийн боловсролыг дээшлүүлж, үндэсний ижилсэл, соёлын өв уламжлалаа хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд