УБ 17°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Миллениал үеийн эмэгтэйчүүд “нас бол зүгээр л тоо” гэх үгийг бүрэн утгаар нь харуулж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Миллениал үеийн эмэгтэйчүүд “нас бол зүгээр л тоо” гэх үгийг бүрэн утгаар нь харуулж байна

Миллениал үеийн эмэгтэйчүүд “нас бол зүгээр л тоо” гэх үгийг бүрэн утгаар нь харуулж байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.16 · 2 унших · — үзсэн

Өмнө нь 40 насыг аль хэдийн гэр бүлтэй болж, хүүхдүүд нь их сургуульд орж, карьераа тогтоосон байх ёстой үе гэж үздэг байв. Гэтэл 2023 онд гаргасан АНУ-ын судалгааны төв болох Pew-ийн тайланд дурдсанаар “40 настнуудын 25 хувь нь огт гэрлэж байгаагүй” гэх тоо баримт нь энэхүү хэвшмэл ойлголтыг эвдсэн юм.  

Нью-Йорк хотын арьс судлалын эмч Дэвид Кимийн хэлж буйгаар миллениал үеийнхэн харахад сэргэлэн цовоо, илүү гэрэлтсэн арьстай байдаг байна. Энэ үеийнхэн өөрсдийнхөө арьс, үс, шүдэндээ сэтгэл хангалуун байж өөлж шүүмжлэх нь бага, өөрсдийгөө байгаа чигээр нь хүлээн зөвшөөрдөг нь миллениалчуудын нэн сайшаалтай зан чанаруудын нэг ажээ.

Сан Диегогийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Жин Твенж хэлэхдээ  “40 нас бол шинэ 30 нас л гэсэн үг. Миллениал үеийнхний хувьд 40 нас нь амьдралынх нь дунд үе шиг санагддаггүй” гэсэн байна. Мөн “өсвөр насандаа миллениалчууд өмнөх үеийнхэнтэй харьцуулахад илүү өөдрөг, амьдралаас өндөр хүлээлттэй байсан” гэжээ. Магадгүй тэрхүү өөдрөг үзэл нь арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагаас ч илүү энэ үеийнхний залуу харагдах нууцад нөлөөлдөг байж  болох юм. 

Мөн эрх мэдэл, байр суурь, амжилтыг нь хүлээн зөвшөөрөх тохиолдол цөөн байсан ч миллениалууд итгэл найдвараа хэзээ ч хаяж байгаагүй гэнэ. Тухайлбал, Английн Deloitte төвөөс 2024 оны Gen Z болон миллениал үеийн хооронд хийсэн нэгэн судалгаанд миллениал үеийнхний 50 гаруй хувь нь сэтгэцийн эрүүл мэнд, боловсрол зэрэгтээ эерэг өөрчлөлт гаргах бүрэн чадвартай, өөдрөг үзэлтэй байдаг гэсэн байна. 

Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нь миллениалуудын хувцаслалтад ч мөн нөлөөлжээ. Тодруулбал, ELLE загварын сэтгүүлийн захирал Вероник Хайланд “миллениал ягаан” (millennial pink) гэх нэр томьёог анх гаргаж ирсэн аж. Учир нь эрчүүдийн эрх мэдэл давамгайлсан цаг үед энэ үеийн эмэгтэйчүүд өөрсдийн өнгө аяс, эмэгтэйлэг байдал зэргээ ашиглан эцгийн эрхт тогтолцоог аажмаар сулруулах зорилготой тухайн үед эмэгтэйчүүд цайвар ягаан өнгийн хослол өмсөх нь элбэг байсан ажээ. 

Түүнчлэн энэ үеийнхэн гоо сайхны мэс засалд нээлттэй ханддаг нь мөн залуу харагдахад нь нөлөөлдөг гэж судлаачид үзжээ.

Дөрөв дэх арвантайгаа золгож буй энэ үед “миллениал ягаан” өнгө аль хэдийн ард хоцорсон ч миллениалууд одоо ч өөрсдийнхөө хэн болохыг олж мэдэхийг эрэлхийлж буй. Иймд миллениал үеийнхний хувьд 40 нас хүрэх нь хөгширсөн гэсэн үг биш, харин ч өөрийгөө шинээр бүтээх, амьдралаа дахин эхлүүлэх үе болж байна.

Эх сурвалж: ELLE

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.