УБ 13°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол хонины ноосоор бүтээсэн шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг танилцууллаа 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол хонины ноосоор бүтээсэн шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг танилцууллаа 

Монгол хонины ноосоор бүтээсэн шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг танилцууллаа 

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2025.12.26 · 3 унших · — үзсэн

“Авдар дүүрэн цэвэр агаар” төслийн хүрээнд монгол хонины ноосоор бүтээсэн, байгальд 100 хувь задрах шүүлтүүр бүхий Airee 3.0 агаар цэвэршүүлэгчийг танилцууллаа. Тус төсөл нь иргэдийг хямд, хүртээмжтэй, байгальд ээлтэй шийдлээр цэвэр агаараар амьсгалуулах зорилготой ажээ.

Судалгаагаар дотоод орчны агаар гадаад орчноос дор хаяж тав дахин их бохирдолтой байдаг ч иргэдийн дийлэнх нь үүнийг мэддэггүй байна. Энэхүү бохирдол нь бага насны хүүхэд, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд онцгой сөрөг нөлөө үзүүлдэг.

Энэхүү асуудалд инновацын шийдэл санал болгож буй Эйрий Фэлт ХХК нь 2021 онд байгуулагдсан бөгөөд монгол хонины ноосоор хийсэн, байгальд бүрэн задрах агаар шүүгчийг бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Хонины ноосон шүүлтүүр нь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрыг 99 хүртэлх хувиар шүүх чадвартайгаас гадна синтетик HEPA шүүлтүүртэй харьцуулахад байгальд ээлтэй, микро пластик үүсгэдэггүй давуу талтай ажээ.

“Авдар дүүрэн цэвэр агаар” төслийн хүрээнд танилцуулж буй Airee 3.0 загвар нь өмнөх загвараасаа 33 хувиар илүү хүчин чадалтай болж сайжирсан бөгөөд монгол ахуйн уламжлалыг илэрхийлсэн “өлзий” хээг дизайндаа шингээжээ. 

cover.jpg

Төслийн бас нэг онцлох хэсэг нь нийгмийн хариуцлагын үүднээс нийт борлуулалтын 10 хувь буюу худалдаалагдсан 10 төхөөрөмж тутамд нэг төхөөрөмжийг хадгалж, Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй бүсийн 1–2 цэцэрлэгт олгохоор төлөвлөжээ. 2024 онд тус компани ижил зарчмаар 14 төхөөрөмжийг цэцэрлэг, бага сургуульд хандивласан байна.

Төслийн борлуулалтаас бүрдсэн хөрөнгөөр Airee брэндийг ойрын 1-2 жилд Зүүн Өмнөд Ази болон Америк тивийн зах зээлд экспортлох зорилт тавьж, Монголын ногоон инновацыг дэлхийд таниулахаар ажиллаж байгаа юм байна.

Хэрхэн худалдан авах вэ?

Airee 3.0 агаар цэвэршүүлэгчийг аравдугаар сараас худалдаалагдаж эхэлсэн бөгөөд захиалгаар худалдан авах боломжтой юм байна. Түүнчлэн хөнгөлөлттэй зээл болоод хүргэлтийн боломжуудийг фэйсбүүк хаягаар хүлээн авах боломжтой.

Юу юу дагалдаж ирдэг вэ?

  • 1 ширхэг агаар цэвэршүүлэгч
  • 1 ширхэг хонины ноосон N95 шүүлтүүр
  • 1 ширхэг цахилгаан залгуур
  • 1 ширхэг хэрэглэгчийн гарын авлага

Дэлгэрэнгүй мэдээллийг https://airee.zochil.shop/ цахим хаягаас авах боломжтой.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.