УБ 7°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үед холбогдох иж бүрэн морины тоноглол олджээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үед холбогдох иж бүрэн морины тоноглол олджээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үед холбогдох иж бүрэн морины тоноглол олджээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.05.26 · 2 унших

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт 2026 оны 5 дугаар сарын 12–25-ны өдрүүдэд археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судаллаа. Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна.

Дээрх булшнуудыг малтах явцад эмээлийн бүүрэг, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоноглол, төмөр зэв, саадгын тоноглол зэрэг морин цэргийн хэрэглэлүүд илэрчээ. Мөн өрөмтэй шаазан ваар, шаар ваар болон төрөл бүрийн чимэглэлүүд олдсон байна. Эдгээр олдворуудын зарим нь, тэр дундаа морины иж бүрэн тоноглол нь өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад ач холбогдолтойг судлаачид тэмдэглэв.

Одоогоор илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажлууд үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах юм байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Засаг даргийн Тамгын газар

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.