УБ 20°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Таны заавал үзэх романтик комеди кино
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Таны заавал үзэх романтик комеди кино

Таны заавал үзэх романтик комеди кино

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.17 · 3 унших · — үзсэн

Амралтын өдрүүдэд сэтгэл сэргээм, гэгээлэг уур амьсгалтай кино үзэх нь хамгийн шилдэг амралт болдог шүү дээ. Бид энэхүү нийтлэлээрээ хайр дурлал, нөхөрлөл болон хувь хүний төлөвшлийг сонирхолтойгоор харуулсан, заавал үзэх сонгодог бүтээлүүдийг танилцуулж байна. Эдгээр кино танд инээд хөөр бэлэглэхийн зэрэгцээ хосын харилцааны шинэлэх өнцгүүдийг олж харахад туслах болно гэдэгт итгэлтэй байна.

Clueless (1995)

Frame 2085664221.jpg

  • Найруулагч: Эми Хекерлинг
  • Гол дүрүүдэд: Алисиа Силверстоун, Пол Радд, Бриттани Мёрфи

Үйл явдлын тойм: Жейн Остины 1815 оны "Эмма" романыг Беверли Хиллз дэх ахлах сургуулийн орчинд шинэчлэн найруулсан бүтээл. Баян, нөлөө бүхий гэр бүлийн охин Шер Хоровиц бусдын харилцааг зохицуулах, шинэ сурагчийг "өөрчлөх" ажилд өөрийгөө зориулдаг. Гэвч тэрээр бусдын амьдралыг чиглүүлэх явцдаа өөрийн мэдрэмж болон төлөвшлийн дутуу талуудыг таньж эхэлдэг.

Ийм нэгэн дурлал (2006)

Frame 2085664226.jpg

  • Найруулагч: С.Баттулга
  • Гол дүрүүдэд: С.Тэмүүжин, Б.Баярмаа, Б.Гэрэлцэцэг, Г.Алтаншагай, Т.Билэгжаргал

Үйл явдлын тойм: Сургуульдаа "гавал" хэмээн алдаршсан оюутан Туулайхүү кафений зөөгч охинд сэтгэл алдарч, түүнтэй ойртохын тулд өдөр бүр сүү захиалж буй тухай өгүүлдэг. Киноны хоёрдугаар ангид хөнгөмсөг зантай Тулгаа даруухан охинд дурлаж, түүний ертөнцөд нэгдэхийн тулд сонгодог урлагт хөл тавьж, жүжигт тоглож буйг харуулна. Өөр өөр зан араншинтай залуус хайр дурлалын нөлөөгөөр өөрийгөө хэрхэн өөрчилж буй түүх юм.

10 Things I Hate About You (1999)

Frame 2085664220.jpg

  • Найруулагч: Гил Жангер
  • Гол дүрүүдэд: Хит Лежер, Жулия Стайлз, Жозеф Гордон-Левитт

Үйл явдлын тойм: Уилльям Шекспирийн "The Taming of the Shrew" жүжгээс сэдэвлэн ахлах сургуулийн орчинд шилжүүлсэн бүтээл. Эгч дүү Кэт, Бьянка нарын гэр бүлийн хатуу дүрэм, тэднийг тойрсон өсвөр насныхны харилцаа, ашиг сонирхлын зөрчилдөөн дээр үйл явдал өрнөнө. Сургуулийн шинэ сурагч Кэмерон Бьянкатай болзохын тулд "хэцүү" ааштай Кэтэд тохирох залууг хөлсөлж буй тухай өгүүлдэг.

Миний хөрш чөтгөр (2009)

Frame 2085664225.jpg

  • Найруулагч. И.Одончимэг
  • Гол дүрүүдэд: Т.Бархүү, Г.Нарансолонго

Үйл явдлын тойм: Киноны үйл явдал Сайхнаа хэмээх бүсгүй шинэ байранд нүүн ирснээр эхэлдэг. Түүний хөрш Оргил нь үдэш бүр цэнгүүн зохион байгуулдаг бөгөөд тэдний хооронд ахуйн маргаан тасардаггүй. Гэвч Оргил Сайхнаагийн ажилладаг компанид шинэ даргаар томилогдон ирснээр тэдний харилцаа ажлын байран дахь зөрчлөөр үргэлжилнэ. Хөршийн болон удирдлага, ажилтны зөрчилтэй харилцаа яваандаа бие биеэ таньж мэдсэн хайр дурлал болон өөрчлөгдөж буйг харуулдаг.

How to Lose a Guy in 10 Days (2003)

Frame 2085664223.jpg

  • Найруулагч: Дональд Петри
  • Гол дүрүүдэд: Кейт Хадсон, Мэттью Макконахи

Үйл явдлын тойм: Сэтгүүлч Энди Андерсон эмэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг алдаануудыг туршиж, залуу хүнийг 10 хоногийн дотор өөрөөсөө холдуулах даалгавар авна. Нөгөө талд сурталчилгааны ажилтан Бенжамин Бэрри ямар ч эмэгтэйг 10 хоногийн дотор өөртөө дурлуулж чадна гэж мөрийцдөг. Хоёр тал өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд нөгөөгөө ашиглаж буй явцад үүсэх зөрчил, үл ойлголцлыг харуулдаг.

Шүрэн бугуйвч (2008)

Frame 2085664224.jpg

  • Найруулагч: Д.Амар
  • Гол дүрүүдэд: Г.Чинсанаа, У.Энхдөл, Г.Золзаяа

Үйл явдлын тойм: Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэгийн ижил нэрт туужаас сэдэвлэн бүтээсэн. Уг кинонд залуу насны нандин хайр дурлал, амьдралын гэнэтийн эргэлт болон хүмүүсийн хоорондын итгэлцлийн тухай өгүүлдэг. Гол дүрүүдийн оюутан насны гэнэн цайлган харилцаа болон хувь заяаны сорилтоор дамжуулан хүний мэдрэмж, хагацал, уучлалын тухай сэдвийг хөнддөг.

You've Got Mail (1998)

Frame 2085664222.jpg

  • Найруулагч: Нора Эфрон
  • Гол дүрүүдэд: Том Хэнкс, Мег Райан

Үйл явдлын тойм: Миклош Ласлогийн "Parfumerie" жүжгээс сэдэвлэсэн энэхүү кино нь интернетийн эхэн үеийн харилцааг харуулдаг. Жижиг номын дэлгүүрийн эзэн Кэтлин Келли болон том сүлжээ номын дэлгүүрийн өв залгамжлагч Жо Фокс нар бодит амьдрал дээр бизнесийн өрсөлдөгчид боловч цахим ертөнцөд бие биеийнхээ хэн болохыг мэдэлгүйгээр захидлаар харилцаж, дотносдог.

Зөрлөг (2008)

  • Найруулагч: Ч.Ганзориг
  • Гол дүрүүдэд: Б.Батзаяа, Т.Хулан 

Үйл явдлын тойм: Төмөр замын салбарын 70 жилийн ойд зориулан бүтээгдсэн энэхүү кино нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Мандал өртөөдийн орчимд өрнөнө. Гол дүр Манлай найз бүсгүй дээрээ очихоор галт тэргээр явах замдаа нутгийн залуу Тайванаагийн буруу чиглүүлснээс болж өөр өртөөнд андуурч бууна. Ингэснээр ижил нэртэй өөр бүсгүйн гэрт очиж, хувь заяаны эндүүрлээр заяаны ханьтайгаа учирч буй тухай хошин байдлаар өгүүлдэг.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.