УБ 5°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Өнөөдрөөс скүүтер, суррон, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэллээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Өнөөдрөөс скүүтер, суррон, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэллээ

Өнөөдрөөс скүүтер, суррон, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэллээ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.04.10 · 2 унших · — үзсэн

Өнөөдрөөс эхлэн суррон, скүүтер, мопед болон цахилгаан дугуйнууд замын хөдөлгөөнд оролцож эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах зөвлөмжийг гаргажээ.

Тухайлбал, суррон буюу бартаат замын цахилгаан дугуйг мотоциклийн ангилалд албан ёсоор хамааруулж, унах насны доод хязгаарыг 18 байхаар тогтоосон байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцохдоо:

  • Жолоодох эрхийн "А" ангиллын үнэмлэхтэй байх;
  • Тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар, хоёр талын толь суурилуулсан байх;
  • Насанд хүрсэн байх бөгөөд хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмссөн байх шаардлагатай.

Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 400 мянган төгрөгөөр торгохыг анхаарууллаа. Харин түрээсийн мопед, скүүтерийн тухайд 16 насанд хүрсэн иргэдэд үйлчлэхээр зохицуулжээ.

Иргэд та бүхнийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.