УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монголын Зола Брос циркийн “Тэнгри” хамтлаг олон улсын циркчдийн наадмаас мөнгөн цом хүртжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монголын Зола Брос циркийн “Тэнгри” хамтлаг олон улсын циркчдийн наадмаас мөнгөн цом хүртжээ

Монголын Зола Брос циркийн “Тэнгри” хамтлаг олон улсын циркчдийн наадмаас мөнгөн цом хүртжээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.03.03 · 2 унших · — үзсэн

Испани Улсын Жирона хотноо хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулагдсан “Festival Internacional del Circ Elefant d'Or” олон улсын циркчдийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон Зола Брос циркийн “Тэнгри” хамтлаг мөнгөн цомын эзэд болжээ. 

Зола Брос цирк нь тус олон улсын циркчдийн наадмаас 2012 онд “алтан цом”, 2022 онд “хүрэл цом” хүртэж байсан бөгөөд энэ онд мөнгөн цом хүртсэнээр алт, мөнгө, хүрэл гурван цомын эзэд болж буйгаараа онцлогтой юм.

Зола Брос цирк нь 2015 онд үүсэн байгуулагдаж байсан бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт циркийн урлагт хүсэл сонирхолтой хүүхдүүд болон 17 наснаас дээш залуусыг циркийн сургалтад үнэ төлбөргүй хамруулан бэлтгэж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох, олон улсын циркт ажиллах боломжоор ханган ажилладаг юм байна. Мөн тус цирк нь акробат, шидэх банзны үзүүлбэрээр голчлон уран бүтээлээ туурвихаас гадна шидэлттэй акробат, хүч тамирын гайхамшиг, акробат икцентрик, дээсээр наадагч, перш, агаарын цагариг, агаарын даавуу, уран нугаралт, тэнцвэр зэрэг төрлөөр бэлтгэл хийдэг ажээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.