УБ 7°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хоол идэхээсээ өмнө зургийг нь дарах нь амтлах мэдрэмжийг нэмэгдүүлдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хоол идэхээсээ өмнө зургийг нь дарах нь амтлах мэдрэмжийг нэмэгдүүлдэг

Хоол идэхээсээ өмнө зургийг нь дарах нь амтлах мэдрэмжийг нэмэгдүүлдэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.01.09 · 2 унших

Ресторанд хоол ирэх үед халбагаа барихаас өмнө утсаа гаргаж ирээд зураг дарах нь олон хүний хувьд төвөгтэй эсвэл хэрэгцээгүй үйлдэл мэт харагддаг шүү дээ.  Гэвч "Journal of Consumer Marketing" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар хоол идэхээсээ өмнө зураг авах нь тухайн хоолыг идэх үеийн таашаалыг бодитоор нэмэгдүүлдэг болохыг баталжээ. 

Тухайлбал, зураг авах үйл явц нь хоол идэх үйлдлийг хэдхэн секундээр түр хойшлуулснаар тархинд хүлээлт болон төвлөрөл үүсгэдэг байна. Үүнийг сэтгэл судлалд зан үйлийн нөлөө гэж нэрлэдэг. Бид хоолоо гоё харагдуулах гэж өнцгөө тааруулж, гэрлээ тохируулах явцад тархи тухайн хоолны үнэр, харагдах байдлыг илүү гүнзгий мэдэрч, идэх агшинд амтлах мэдрэмжүүдийг дээд цэгт нь хүртэл идэвхжүүлдэг байна.

Сонирхолтой нь, энэхүү нөлөө нь ялангуяа эрүүл хоол идэх үед илүү хүчтэй илэрдэг байна. Жимс, ногоотой эрүүл хоолыг зураг авч, “гоё" харагдуулсны дараа идэхэд тухайн хоол нь жирийн үеийнхээс илүү амттай санагдах магадлал өндөр байдаг аж. Иймээс хоолны зураг дарах нь зөвхөн бусдад харуулах гэсэн оролдлого биш бөгөөд тухайн хоолноосоо авах таашаалаа нэмэгдүүлж, идэх үйл явцыг илүү онцгой болгож буй сэтгэл зүйн нэгэн төрлийн бэлтгэл болдог байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.