УБ 1°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Солонгосын алдарт 9 гоо сайхны брэндийг Монголд албан ёсоор танилцууллаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Солонгосын алдарт 9 гоо сайхны брэндийг Монголд албан ёсоор танилцууллаа

Солонгосын алдарт 9 гоо сайхны брэндийг Монголд албан ёсоор танилцууллаа

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.22 · 2 унших

Өнгөрөгч бямба гараг буюу арван хоёрдугаар сарын 20-ны өдөр Солонгосын алдарт Lamool, Jaan, W.SKIN Laboratory, Double Lee, NOAV, Young me, Anuri, Skin eats, Skin N, Hello Lab зэрэг брэндүүдийн арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг So Beauty BioTech компаниас танилцууллаа.

Монгол дахь бусад гоо сайхны бүтэгдэхүүнээс ялгарах онцлог нь юу вэ?

Beauty BioTech-ээс танилцуулсан дээрх есөн брэндийн гоо сайхны бүтэгдэхүүн нь дэлхийн стандартад нийцсэн хамгийн тохиромжтой шинэ материалд судалгаа хийж, дорнын уламжлалт анагаах ухааныг арьс гоо сайхан судлалын дэвшилтэт шинжлэх ухаантай хослуулсан судалгааны үндсэн дээр гаргаж авдаг тул монгол хүний арьсны онцлогт хамгийн сайн тохирох бүтэгдэхүүн юм. Мөн бүтэгдэхүүний найрлагад сөрөг өөрчлөлт оруулахгүйн тулд Солонгос дахь үйлдвэрээс Монгол руу зориулалтын хөргүүрт хийн тээвэрлэдэг учраас хэрэглэгчийн гарт найдвартай, түргэн шуурхай хүрч байна. 

cover (3).jpg

Хамтын ажиллагаа

Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь БНСУ-ын Тэгү Анагаах Ухааны Их Сургуультай хамтран хүний арьсны онцлогт тааруулж, олон шат судалгааны үр дүнг бүтээгдэхүүн болгон гаргадаг хамтын аяллаа эхлүүлж байна. Энэхүү кампанит ажлын хүрээнд хоёр тал Монголд гоо сайхны үйлдвэр байгуулах, солонгос гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд экспортлох, коллагены түүхий эд болон суурь бүтээгдэхүүнийг хамтран хөгжүүлэх, олон улсын бизнес эрхлэгчдийн авьяас чадварыг хөгжүүлэх зэрэг олон талт практик хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэн шинэ түүхийг бүтээх зорилготой ажээ.

cover (1).jpg

Beauty BioTech-ийн арьс арчилгааны бүтэгдэхүүнийг сонгох есөн шалтгаан:

  1. Lamool - Далайн шинжлэх ухааны салбарт 40 гаруй жилийн туршлагатай судлаачидтай хамтран эмзэг арьсанд зориулан гаргасан далайн гүнээс гаргаж авсан эрдэс усны найрлагат бүтэгдэхүүн арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ.
  2. Jaan - Тэгү Анагаах Ухааны Их Сургуулиас Дорнын анагаах ухааны түүхий эдийг ашиглан бие даан гаргасан анхны бүтэгдэхүүн юм.
  3. W.SKIN Laboratory - 10 төрлийн туршилтаар баталгаажсан сэвх арчилгааны бүтэгдэхүүн.
  4. Double Lee - Эссэнс, серум, нарны тос зэрэг цэвэр байгалийн гаралтай бүтэгдэхүүн нь арьсанд үүссэн асуудлыг шийдэх арьс арчилгааны найдвартай бүтэгдэхүүн юм.
  5. NOAV - Арьсны тослог болон чийгшлийг тэнцвэржүүлж, арьсыг гэрэлтсэн болгох чийгшүүлж, нүх агшааж, тайвшруулах үйлчилгээтэй нүүрний пад юм.
  6. Young me - Арьс чангалах өндөр хүчин чадалтай PDRN болон 7 төрлийн пепдайтын найрлага нь хөгшрөлтийг удаашруулж, арьсыг залуужуулна.
  7. Anuri - Хэрэглэснээс хойш нэг өдрийн дотор үр дүнгээ үзүүлэх улайж, харшилсан эмзэг арьсыг тайвшруулж арьсны өнгийг нөхөн сэргээх бүтэгдэхүүн учир бага насны хүүхэд ч хэрэглэх боломжтой.
  8. Skin eats - Байгалийн 7 төрлийн ургамлын ханд агуулсан тул хуйхны өөх тосыг тэнцвэржүүлж, үрэвсэл, загатнааг багасгаж, үсний ургалтыг дэмжинэ.
  9. Skin N - Ургамлаас гарган авсан байгалийн премиум тос агуулсан учир арьсны бохирдол болон нүүр будалтыг зөөлөн уусгаж цэвэрлэнэ. Цэвэрлэсний дараа ч арьсыг чийглэг, зөөлөн байлгахад туслах тосон цэвэрлэгч.

Албан ёсны борлуулагч салбар:

Баянгол дүүрэг, Emart-ын замын урд, Diamond төвийн 2-р давхар So Beauty BioTech

Дэлгэрэнгүй мэдээллийг So Beauty BioTech Facebook хуудсаар хүлээн аваарай!

Эх сурвалж: So Beauty BioTech Mongolia, Korea Break News

cover.jpg

cover (6).jpgcover (4).jpg

cover (5).jpgcover (2).jpgcover (10).jpg

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.