УБ 21°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
BTS хамтлаг аялан тоглолтынхоо товыг зарлалаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / BTS хамтлаг аялан тоглолтынхоо товыг зарлалаа

BTS хамтлаг аялан тоглолтынхоо товыг зарлалаа

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.14 · 2 унших · — үзсэн

BTS хамтлаг дөрвөн жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээ зарлалаа. Аялан тоглолт нь 2026 оны дөрөвдүгээр сараас Өмнөд Солонгост эхэлж, 2027 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд Ази, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали, Европын хотуудаар ойролцоогоор 79 тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү тоглолт нь BTS-ийн 2021 оны “Permission to Dance on Stage” аялан тоглолтоос хойших анхны бие даасан (headline) тоглолт болж байгаа аж.

Анх 2022 онд хамтлагийн гишүүд болох RM, Jin, Jimin, V, Suga, Jung Kook, J-hope нар БНСУ-ын цэргийн албанд татагдсанаас хойш 2024 оны зургаадугаар сард Jin цэргээс халагдсан юм. Харин хамгийн сүүлд 2025 онд хамтлагийн реппер Suga цэргийн албаа амжиллтай хаасан билээ. Аялан тоглолтоос өмнө BTS хамтлаг гуравдугаар сарын 20-нд шинэ дуутай эргэн ирэхээ мэдэгдсэн юм.

Тасалбарын урьдчилсан захиалга эхний ээлжид албан ёсны фен клубийн гишүүдэд зориулагдан нэгдүгээр сарын 22, 23-нд зарагдах юм. Хэрэв гишүүнчлэлийн эрхгүй бол BTS хамтлагийн харьяалагддаг HYPE энтертаймэнтийн Weverse онлайн фен платформ дээр бүртгүүлэх шаардлагатай аж. Харин энгийн тасалбаруудыг нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн олон улсад худалдаалж эхлэхээр байна.

Тэгвэл Монгол арми нарын хувьд зардал, цаг хугацаа бага зарцуулагдах тул Япон, Тайвань, Тайланд улсуудад зохиогдох аялан тоглолтыг үзэх нь хамгийн тохиромжтой юм.

BTS 2026-2027 оны аялан тоглолтын хуваарь:

mobile (1).jpg

Эх сурвалж: The New York Times

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.