УБ 2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Gen Z үеийнхэн өмнөх үетэй харьцуулахад илүү уншдаг болжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Gen Z үеийнхэн өмнөх үетэй харьцуулахад илүү уншдаг болжээ

Gen Z үеийнхэн өмнөх үетэй харьцуулахад илүү уншдаг болжээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.03 · 2 унших

Everand болон Fable аудио, цахим номын платформ хамтран, орчин үеийн бүх насны уншигчдын унших арга барилыг судалсан “Уншлагын өнөөгийн төлөв байдал” (State of Reading Report) судалгаагаа танилцуулжээ. Тус судалгааны үр дүнгээс харахад Gen Z үеийнхэнд (18–24 насныхан) өмнөх үеийнхэнтэй харьцуулахад илүү шинэлэг аргаар тогтмол унших дадал суусан байгаа нь судлаачдын анхаарлыг татаад байгаа юм. 

Судалгааны явцад Fable апликейшн дээр 250 мянга гаруй хүн 30-аас дээш хоног тасралтгүй цахим ном уншсан байжээ. Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү их уншдаг болсон гэж хариулсан бол 18–24 насныхны 64 хувь нь унших давтамж нэмэгдсэн хэмээн хариулсан байна.

Унших хэв маяг цаг үеэ даган хувьсан өөрчлөгдсөөр байна

Энэхүү судалгаа нь “Gen Z үеийнхэн бага уншдаг” гэх ойлголтыг няцааж, унших арга барил цаг үетэйгээ хамт хувьсан өөрчлөгддөг болохыг онцолжээ. Fable платформ дээрх аудио, цахим номын уншилтын давтамж нэг сард өмнөх онтой харьцуулахад 300 хувиар өссөн нь үүнийг нотолж байгаа аж. 

Ойролцоогоор 250 мянган уншигч 30-аас дээш хоног тасралтгүй уншсан нь унших дадал зөвхөн сонирхол төдий биш, өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсныг илтгэж байгаа юм. Үүнээс харахад Gen Z үеийнхэн унших дадлыг өдөр тутмын амьдралдаа илүү ухаалгаар суулгаж чадсан аж.

Gen Z үеийнхний ном унших хэв маяг

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн унших дадал дижитал хэлбэрт шилжсээр байна. Өнөөдөр авч явахад хялбар, хаана ч ашиглах боломжтой зэрэг шалтгаанаар гар утас, таблет зэрэг нь уншлагын гол хэрэгсэл болоод буй. 

Энэхүү өөрчлөлтийн улмаас аудио номын хэрэглээ нэмэгдэж Gen Z үеийнхэн хэвлэмэл номоос илүү дижитал ном уншихыг илүүд үзэх хандлага тогтжээ. Учир нь залуус алхах, идэх, дасгал хийх зэрэг өдөр бүр хийдэг үйлдлийнхээ хажуугаар аудио ном сонсох нь цаг зав хэмнэхээс гадна мэдлэг олж авах хамгийн үр дүнтэй арга хэмээн үзэж байгаа аж. 

Бид хиймэл оюун ухаанаас хүссэн номынхоо талаар асуухад л бүх мэдээлэл нь гарч ирэх цаг үед амьдарч байгаа ч уншигчид олон нийтийн сэтгэгдэл, номын тэмдэглэл зэрэг дээр тулгуурлан унших номын сонголтоо хийсэн хэвээр байна. Тодруулбал, найз нөхөд, номын клуб, номын нээлт, номын хэлэлцүүлэг, борлуулагдсан тоо хэмжээ зэрэгт илүү ач холбогдол өгсөөр байгаа нь унших үйл явц одоо ч нийгмийн шинж чанараа алдаагүй байгаагийн тод илрэл хэмээн судалгаанд онцолжээ.

Бодит амьдралаас илүү төсөөллийн ертөнцдөө амьдрах нь орчин үеийн залуусын унших шалтгааны нэг болж байгаа ажээ. Учир нь судалгаагаар Everand болон Fable платформ дээр уран зөгнөлт, сонгодог зохиол нэг сая давсан хандалт авсан нь Gen Z үеийн уншигчдын дунд энэ төрлийн бүтээлүүд илүү эрэлттэй байгааг баталсан юм. 

Унших соёл алга болоогүй, харин шинэ хэлбэрт шилжиж байна

“Аудио номын платформууд олширч, унших орчин илүү өргөн сонголттой болсон нь хүмүүс унших дадлаа шинэлэг, бүтээлч байдлаар хөгжүүлсээр байгаагийн тод жишээ юм. Унших соёл алга болоогүй, харин цаг үеэ даган илүү шинэ хэлбэрт шилжиж байна” хэмээн судлаачдын баг онцолсон байна.

Эх сурвалж: Fable

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.