УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
ARTBOX: Солонгосын алдарт дүрүүд Монголд ирлээ!
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / ARTBOX: Солонгосын алдарт дүрүүд Монголд ирлээ!

ARTBOX: Солонгосын алдарт дүрүүд Монголд ирлээ!

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.08.20 · 3 унших · — үзсэн

Хичээлийн шинэ жил хаяанд ирж, ангиараа уулзах өдөр ойртсоор. Хичээлийн хэрэгслээ бүрдүүлэхээс гадна удаан уулзаагүй найздаа бэлэглэх хамгийн содон, хөөрхөн бэлгийг хайж байна уу? Тэгвэл Солонгос залуусын тренд, "character lifestyle" мэдрэмжийн дэлгүүр ARTBOX албан ёсоор Монголд ирлээ.

Солонгосчууд найз нөхдөдөө бэлэг өгөх дуртай ард түмэн бөгөөд ARTBOX нь энэхүү бэлэгний соёлд яг тохирсон газар юм. Төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүдээр эсвэл зүгээр л сэтгэлээ илэрхийлэхдээ эндээс ихэвчлэн худалдан авалт хийдэг. Дэлхийн залуусын дунд Солонгос хэв маягийн бэлгэ тэмдэг болсон ARTBOX дэлгүүрийн албан ёсны нээлт энэ Бямба гарагт буюу наймдугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт Century худалдааны төвд болох гэж байна. 

ARTBOX гэж юу вэ?

banner 2.jpg

40 гаруй жилийн түүхтэй, дэлхий даяар 300 орчим салбартай солонгос хэв маяг шингэсэн дэлгүүр Монгол Улсад анхны салбараа нээх гэж байна. ARTBOX нь анх 1984 онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд бичиг хэрэг, гэр ахуйн бараа, гоо сайхан, чихмэл тоглоом, цүнх, улирлын коллекц зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг өөрийн дизайн, дүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг билээ.

“Байдаг л нэг жижиг бэлэг дурсгалын дэлгүүр юм биш үү” гэж бодож байна уу? Тэгвэл ARTBOX-оос хэрэглэгч зөвхөн үзэг, стикер эсвэл ширээний гэрэл худалдаж аваад зогсохгүй тухайн бүтэгдэхүүнээс амьдралын тав тух, аз жаргал, бусдыг баярлуулах мэдрэмж, солонгос соёлыг мэдрэхээс гадна ARTBOX таныг илэрхийлэх илэрхийлэл болж, жижиг чамин зүйлсээс бүрдэх цуглуулгад тань шинэ өнгө төрх нэмдгээрээ онцлогтой. 

Танилц: ARTBOX-ын хайр татам дүрүүд “Galapagos Friends”

ARTBOX-ын хамгийн том ялгарал нь улирал бүр шинэ дүр төрх, шинэ цуглуулгаар гарч ирдэг өөрийн эзэмшлийн, зохиогчийн эрхээр хамгаалагдсан дүрүүд юм. Тэгвэл монгол залуустай хамгийн түрүүнд уулзах “Galapagos Friends” багийн гишүүдтэй танилцацгаая!

Залхуу харь гарагийн зочин Lazy Wag

Дэлхийд санамсаргүй бууж ирээд, залхуугаасаа болоод буцаж чадалгүй эндээ үлдсэн нэгэн. Яарч сандрахыг огт мэдэхгүй, бүхнийг өөрийн хэмнэлээр хийдэг Lazy Wag дэлхийд тун амархан дасаж, дэлхий дээрх анхны харь гарагийн иргэн болжээ.

cover 2.jpg

Од буюу Byeoli Best Friend

Lazy Wag-ийг дэлхий дээр ганцааранг нь үлдээлгүй, үргэлж хажууд нь байж хамгаалахын тулд араас нь ирсэн хамгийн үнэнч найз. Ямар ч үед түшиг тулгуур болж, юу ч болсон хамт байдаг Byeoli бол жинхэнэ сайн найзын бэлгэ тэмдэг юм.

cover 3.jpg

Өөрийгөө босс гэж боддог G.Boss

Өөртөө итгэлтэй, сүртэй харагдахыг хичээдэг ч үнэн хэрэгтээ бага зэрэг бүтэлгүй талдаа нэгэн. Хааяа асуудал тарьдаг ч найзууддаа үнэнч, хөгжилтэй, бусдын хайрыг татсан G.Boss-ыг хараад инээмсэглэхгүй байх аргагүй.

4.jpg

Тайвшруулагч найз Oliver

Хэцүү үед юу ч асуулгүй зүгээр л сонсож, дэргэд чинь тайван байж чаддаг найз байдаг даа. Oliver яг тийм нэгэн. Зөөлөн, халуун дулаан зангаараа бусдыг тайвшруулж, хажууд нь байхад л сэтгэл амардаг.

cover 5.jpg

Од болохыг мөрөөддөг дэгдээхэй Iren

Дуучин болох том мөрөөдөлтэй бяцхан дэгдээхэй. Авьяас нь төгс биш байж болох ч мөрөөдөлдөө итгэх итгэл, хичээл зүтгэлээрээ бусдыг манлайлдаг. Найзууд нь хааяа тоглоом хийдэг ч Iren бууж өгөлгүй өдөр бүр дуулж, нэг л өдөр од болно гэдэгтээ итгэсээр байдаг.

cover 6.jpg

Нам гүм дундах хүч Otto

Нэгэн цагт Каратэгийн мастер явсан Otto одоо тайван амьдралыг илүүд үзэх болжээ. Дөлгөөн харагдавч дотроо жинхэнэ хүчтэй нэгэн. Түүний тайван төрх, санаанд оромгүй гүн бодол нь Otto-г улам сонирхолтой болгодог.

cover 8.jpg

Хал нь гаднаа, хайр нь дотроо Mali

Гаднаасаа жаахан ширүүн, үг нь хүртэл хатуу сонсогдож мэдэх ч найзууддаа хамгийн их санаа тавьдаг нэгэн. Дотносох тусам жинхэнэ халуун сэтгэл нь мэдрэгддэг Mali бол багийнхаа чимээгүй нэгэн өнгө юм.

cover 7.jpg

Жижигхэн зүйл ч асар том өөрчлөлт авчирдаг

Сэтгэл судлалын салбарт "өөрийн тусгалаа харах эффект" (Self-Referencing Effect) гэх ойлголт байдаг аж. Энэхүү ойлголт нь хүн өөрийн зан чанар, сэтгэлгээ эсвэл өдөр тутмын үйлдэлтэй нь ижилхэн өөр нэг хүн эсвэл тоглоомын дүр зэргийг харахад тархинд нь аз жаргалын даавар ялгарч шууд худалдан авах сэдэл төрдөг байна. ARTBOX брэндийн дүрүүд энэ нууцыг агуулдаг бөгөөд гаднаа ширүүн ч дотроо зөөлөн "Mali", эсвэл даруухан мөртлөө өөрийнхөөрөө "Otto" оцон шувуу зэрэг дүрүүдээс би өөрсдийгөө олж харах боломжтой. 

Мөн 2010 онд хийгдсэн орчны сэтгэл судлалын (Environmental Psychology) судалгаагаар хүн өөрийн сэтгэлд нийцсэн, дуртай эд зүйлсээрээ өрөө болон ажил, хичээлийн ширээгээ тохижуулах нь стрессийг бууруулж, анхаарал төвлөрөлтийг 15-20%-иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Тиймээс ARTBOX-оос таалагдсан дүрээ худалдаж авах нь амар амгалан, өдөр тутмын бүтээмжээ нэмэгдүүлэхэд зориулж буй чухал хөрөнгө оруулалт болох юм шүү.

ARTBOX-ын монгол дахь нээлтээс онцлох нь 

DSC04302 copy.jpg

Нээлтийн үеэр NetPay аппликэйшнээр дамжуулан онцгой хөнгөлөлт, гишүүнчлэлийн эрх эдлэх боломжтой. Тодруулбал, NetPay аппликэйшнээ татаж аваад, үйлчилгээ цэс дэх ARTBOX мини аппликэйшнээр дамжуулан 15 хувийн хөнгөлөлт эдэлж, гишүүнчлэлийн эрх авах юм. Ийнхүү худалдан авалт тутамд урамшуулал шууд идэвхжиж, байнгын хэрэглэгчид гар утсаараа бүхнийг зохицуулах боломжтой болох юм. Энэхүү шийдэл нь ARTBOX-ын олон улсын туршлагыг санхүүгийн ухаалаг шийдэлтэй холбож өгч буйгаараа онцлогтой.

ARTBOX болон салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах цахим хуудсаар зочлоорой.

ИнстаграмArtbox Korea 

Artbox Mongolia 

ФейсбүүкArtbox Mongolia 

Салбар байршил:

Century салбар - 2026 оны наймдугаар сарын 22-ны 11:00 цагаас Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах Century Center-д Артбокс анхны салбараа нээх гэж байна.

Encanto салбар - Тун удахгүй

Silk Road салбар - Тун удахгүй

лангуу 2.jpeg
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.