“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал”

2026.03.242 минут унших
“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

"Wanderlust" Олон улсын нүүдлийн театрын фестиваль Дэлхийн хүүхэлдэйн театрын өдөр, Дэлхийн хүүхэлдэйчдийн баярын хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр "Хүүхдийн ертөнцөөр хамтдаа" уриан доор "Театр амилуулах алхалт" баярын парадыг Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

АССИТЕЖ Монгол НҮТББ-аас санаачилсан тус баярын парадад Монгол Улсын театрын урлагийн байгууллагууд, уран бүтээлчид, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт оролцсон юм. Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Улсын хүүхэд залуучуудын театр, Бамбүү театр, Pro театр, Рома, Улаан загалмайн нийгэмлэг,  Дауны холбооноос гадна орон нутгаас Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр, Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр тус тус оролцлоо.

"Театр амилуулах алхалт" парад Сүхбаатарын талбайгаас Хүүхэлдэйн театр хүртэл алхсан бөгөөд энэхүү парад алхалт нь театрын ач холбогдлыг сурталчлан таниулах, хүүхэд залуучуудын дуу хоолойг урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх, оролцох эрхийг нь дэмжих зорилготой ажээ.

"Wanderlust" Олон улсын нүүдлийн театрын фестиваль

“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг

"Wanderlust" Олон улсын нүүдлийн театр нь Монгол, Балба, Индонез гурван улсын алслагдсан бүсийн хүүхэд бүрд театрын ертөнцтэй танилцах боломжийг олгож, тайзны урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой хоёр жилийн хугацаанд хэрэгжих олон улсын төсөл аж. 

“Wanderlust” нүүдлийн театр нь энэ жил Монгол Улсад анх удаа "Уур амьсгалын өөрчлөлт хүүхдийн театрын оролцоо" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна. Фестиваль дөрөвдүгээр сарын 11-нээс 27-ны хооронд үргэлжилж, дэлхийн 20 гаруй улсын 40 гаруй уран бүтээлч болон Монгол Улсын орон нутгийн уран бүтээлчид нийлсэн ойролцоогоор 100 хүний бүрэлдэхүүнтэй баг Булган, Орхон аймгаас эхлэн дэлхийн театрын урлагийг малчны хотноо хүргэх ажээ.

“Хүүхэд бүр урлагийн боловсрол эзэмших эрхтэй”

Арга хэмжээний үеэр “Wanderlust” нүүдлийн театрын талаар Бамбүү театрын Үүсгэн байгуулагч, АССИТЕЖ Монголын удирдах зөвлөлийн дарга А.Уянга “Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал. Хүүхдүүд Улаанбаатар хотод төвлөрсөн хэдхэн театраар үйлчлүүлж хөдөө, алслагдсан бүс нутагт байгаа хүүхдүүдийн урлагийн боловсрол эзэмших эрх орхигдоод байж болохгүй шүү дээ. Тиймээс бид уг төслөө эхний ээлжид Булган, Орхон аймгаас эхлүүлж, цаашид 21 аймагт шат дараатайгаар хэрэгжүүлэх зорилготой байгаа. Энэ жил амжилттай хэрэгжүүлж чадвал алсдаа бодлогын түвшинд дэмжигдэх боломжтой гэж харж байна. Санхүүжилтийн тодорхой хэсгийг олон улсаас татсан ч ихэнх хувийг нь бид өөрсдөө босгож байгаа юм. Тиймээс олон нийт манай хандивын платформоор дамжуулан хүүхэд бүрд театрын урлаг хүрэх ажилд бодит дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэх байна” гэлээ.

“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг
Бамбүү театрын Үүсгэн байгуулагч, АССИТЕЖ Монголын удирдах зөвлөлийн дарга А.Уянга 

Мөн “бид нийт 13 жүжгийг 4 насны ангиллаар үзэгч хүүхдүүддээ хүргэж, хүүхэд, залуучуудад байгальд ээлтэй амьдрах ойлголтыг театрын урлагаар дамжуулан олгох юм. Театр өөрөө мэдрэмжийн урлаг учраас хүүхдэд ойлгож, мэдэрч, өөрчлөгдөх боломжийг олгож цаашид хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна өөрийгөө танин мэдэх, бусдыг ойлгох, энэрэнгүй хандах зэрэг суурь чадваруудыг төлөвшүүлдэг. Иймд өнөөдөр нийгэмд тулгамдаж буй үе тэнгийн дээрэлхэлт, дэлгэцийн хамаарал зэрэг асуудлын эсрэг театрын урлаг маш үр дүнтэй нөлөөлөл үзүүлэх боломжтой гэсэн үг” хэмээн театрын урлаг хүүхдэд хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг талаар тайлбарласан юм.

Түүнчлэн “Wanderlust” нүүдлийн театр нь “уур амьсгалын өөрчлөлтөд хүүхэд, залуучуудад зориулсан театрын оролцоо” сэдвийн хүрээнд хүүхэд залууст чиглэсэн уран бүтээлүүд толилуулах бөгөөд “ногоон нүүдэл” үзэл баримтлалын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тодруулбал, фестивалийн үеэр ямар нэг хэвлэмэл материал ашиглахгүй, пластик хог хаягдал гаргахгүй, ялгарсан хог хаягдлаа дахин боловсруулж, очсон аймаг, сум бүрдтээ мод тарих замаар ялгаруулсан хүлэмжийн хийгээ бууруулах арга хэмжээг авах юм байна. 

"Wanderlust" фестивалийн ерөнхий хуваарь

2026 оны 4 сарын 11 - Олон улсын уран бүтээлчид ирэх

2026 оны 4 сарын 12 - Соёлын яамтай хамтарсан Улаанбаатар хот дахь хэлэлцүүлэг, уулзалт зөвлөгөөн

2026 оны 4 сарын 14 - Фестивалийн нээлт, Эрдэнэт хот

2026 оны 4 сарын 14 - 19 Орхон аймаг дахь нүүдлийн театрын тоглолтууд

2026 оны 4 сарын 20 - 24 Булган аймаг дахь нүүдлийн театрын тоглолтууд

2026 оны 4 сарын 25 - Фестивалийн хаалт, Эрдэнэт хот 

2026 оны 4 сарын 27 - Олон улсын уран бүтээлчид буцах

"Wanderlust" нүүдлийн фестивалийг дэмжихийг хүсвэл ЭНД дарна уу!

Фестивалийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг +976 99290725, +976 99865455 утсаар болон дараах цахим хаягаар авах боломжтой.

Official site:  https://wanderlustfestival.art/mon/- wanderlustfestival.art

Instagram хаяг:  instagram.com/wanderlust.theatre.fest- wanderlust.theatre.fest

Facebook хаяг: https://www.facebook.com/wanderlust.theatre.fest- Wanderlust Theatre Fest

“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг

“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг
“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг

“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг
“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг
“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг
“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг
“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг

“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд театрын урлагийг тэгш хүртээмжтэй хүргэх явдал” нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

“Бидний хамгийн том зорилго бол хүүхэд бүрд теа... | Posted