Манай улс анх удаа уулын цанын төрлөөр Өвлийн Олимпод өрсөлдөнө

Д.Жавхлан
Д.Жавхлан
2026.02.062 минут унших
Манай улс анх удаа уулын цанын төрлөөр Өвлийн Олимпод өрсөлдөнө - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

2026 оны Өвлийн Олимп хоёрдугаар сарын 6-22-ны хооронд Италийн Милан, Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн Өвлийн Олимпын наадамд Монгол Улсаас нийт гурван тамирчин, хоёр төрлөөр оролцох юм. 

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрөлд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн төрөлд Э.Ариунтунгалаг нар өрсөлдөх бол, уулын цанын төрөлд А.Ариунбат Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. Ингэснээр Монголын хувьд өвлийн олимпод уулын цанаар оролцож буй анхны тохиолдол болж буйгаараа онцлогтой юм. 

Олимпын ерөнхий хуваарийн дагуу гүйлтийн цанын төрөл хоёрдугаар сарын 10-нд эхлэх бол уулын цанын төрөл хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэхээр байна. 

Монгол Улсын баг тамирчдын Өвлийн Олимпын хуваарь

  • Хоёрдугаар сарын 10

    16:15 цагаас Цанын эмэгтэйчүүдийн богино зайн төрөл Э.Ариунтунгалаг

  • Хоёрдугаар сарын 10

    16:55 цагаас Цанын эрэгтэйчүүдийн богино зайн төрөл Б.Ачбадрах

  • Хоёрдугаар сарын 10

    17:00 цагаас Уулын цанын эрэгтэйчүүдийн слалом төрөл А.Ариунбат 

Милан Кортина 2026: Өвлийн Олимпын наадмыг Монголын 6 телевиз буюу МҮОНРТ, MNB Sport, NTV, N Sport, Edu TV, C1, Тэнгэр, Сүлд сувгууд хамтран дамжуулах аж. Тэгвэл C1, Сүлд телевиз Цана болон Уулын цанын төрлийг шууд дамжуулах юм байна.

Мөн манай баг тамирчдын Өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагаанд өмсөх үндэсний уламжлалаа шингээсэн дээл, ноос ноолууран эдлэлээр гоёсон ёслолын хувцас нь дэлхийн анхаарлыг ихээр татаад байгаа юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хорооны албан ёсны цахим хуудас

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0