УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
“Spider-Man: Brand New Day" нээлтийн орлогоороо бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт тогтоосон хоёр дахь кино боллоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / “Spider-Man: Brand New Day" нээлтийн орлогоороо бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт тогтоосон хоёр дахь кино боллоо

“Spider-Man: Brand New Day" нээлтийн орлогоороо бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт тогтоосон хоёр дахь кино боллоо

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.08.04 · 2 унших

Marvel Studios болон Sony Pictures хамтран бүтээсэн "Spider-Man: Brand New Day" кино долоодугаар сарын 31-нд дэлгэцнээ гарч, эхний амралтын өдрүүдийн байдлаар дэлхий даяар 927 сая ам.долларын тасалбар борлуулснаар кино урлагийн түүхэнд хоёр дахь том нээлтийн амжилтын эзэн боллоо. Тус бүтээл нь 225 сая ам.долларын үйлдвэрлэлийн өртгөө нээлтээ хийсэн даруйдаа бүрэн нөхсөн байна. Уг жагсаалтыг 2019 онд 1.2 тэрбум ам.долларын орлогоор нээлтээ хийж байсан "Avengers: Endgame" кино тэргүүлдэг хэвээр байгаа юм.

Олон улсын зах зээл дэх 73,000 гаруй дэлгэцээр цацагдаж, нийт 572 сая ам.долларын орлого төвлөрүүлсний дийлэнх хэсгийг Хятад улс 121 сая, Их Британи 49 сая ам.доллароор тус тус тэргүүлжээ. Үүний зэрэгцээ Хойд Америкийн зах зээлээс 335 сая ам.долларын ашиг олж, тус бүс нутагтаа түүхэн дэх хоёр дахь өндөр амжилтыг тогтоосон байна.

Жүжигчин Tom Holland болон Zendaya нарын гол дүрд нь тоглосон уг кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн хүлээлтэд хүрээд байна. Marvel Studios-ын ерөнхийлөгч Kevin Feige уг нээлтийг кино театруудын хувьд онцгой үйл явдал хэмээн онцлон тэмдэглэж, бүтээлийг зорьж үзэж буй үзэгчдэд талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC агентлаг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.