УБ -2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Аймшгийн кино үзэхэд бидний бие аюулд орсон мэт хариу үйлдэл үзүүлдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Аймшгийн кино үзэхэд бидний бие аюулд орсон мэт хариу үйлдэл үзүүлдэг

Аймшгийн кино үзэхэд бидний бие аюулд орсон мэт хариу үйлдэл үзүүлдэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.10.30 · 2 унших

Аймшгийн кино үзэж байхдаа гэнэт чанга дуу гарах, дэлгэцэн дээр санаандгүй дүрс үзэгдэхэд бид өөрийн эрхгүй цочиж, зүрхний цохилт түргэсэх нь бий. Киноны үйл явдал зохиомол гэдгийг мэдэж байсан ч тархи дэлгэцэн дээрх аюулыг бодит мэт хүлээн авч, бие махбодод хамгаалах хариу урвал үүсгэдэг аж. Брайтоны их сургуулийн сэтгэл судлаач доктор Жемма Грахамын тайлбарласнаар, айдсыг боловсруулахад оролцдог амигдала хэмээх тархины хэсэг болзошгүй аюулыг таньж, бие махбодын хариу үйлдлийг эхлүүлэхэд чухал үүрэгтэй билээ.

Айдас мэдрэх үед зүрхний цохилт, амьсгал түргэсэж, булчин чангарч, анхаарал сэрэмж нэмэгддэг байна. Мөн адреналин ялгарснаар бие махбод аюултай нөхцөлд тэмцэх, зугтах эсвэл хөдөлгөөнгүй хөшиж үлдэхэд бэлддэг аж. Аймшгийн кино үзэх үеийн энэ хариу урвал зөвхөн зүрхний цохилт, амьсгалд нөлөөлөөд зогсохгүй цусны бүлэгнэлттэй ч холбоотой байж болохыг 2015 онд BMJ сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ. Тус туршилтад 24 эрүүл залуу оролцогч хамрагдсан бөгөөд аймшгийн кино үзсэний дараа цусны бүлэгнэлтэд оролцдог VIII хүчин зүйлийн хэмжээ нэмэгдсэн байна. Гэхдээ энэ нь цөөн оролцогчийг хамарсан судалгаа учраас үр дүнг бүх хүнд хамааруулан ойлгох боломжгүй юм.

Харин хүмүүс яагаад айдас төрүүлдэг кино үзэх дуртай байдаг бол? Доктор Грахамын тайлбарласнаар, аймшгийн кино үзэх үед төрөх айдас, түгшүүрийг бид бодит аюултай нөхцөлд мэдэрч буйгаас ялгаатайгаар аюулгүй орчинд туулдаг аж. Энэ мэдрэмжийг галзуу хулганаар зорчихтой зүйрлэж болох бөгөөд айдас, догдлол, адреналины өөрчлөлтийг мэдэрсэн ч өөрт нь бодит аюул учрахгүй гэдгийг үзэгч ухамсарлаж байдаг байна. Түүнчлэн найз нөхөдтэйгөө хамт кино үзэж, цочсон мөчөө хуваалцах, киноны дараа инээлдэх нь энэ туршлагыг илүү хөгжилтэй болгодог аж. Гэхдээ айдсыг хүн бүр ижил хүлээж авдаггүй бөгөөд зарим хүнд аймшгийн кино таашаал гэхээсээ илүүтэй таагүй мэдрэмж, түгшүүр төрүүлдэг нь хэвийн үзэгдэл билээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.