УБ 2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүний нөөцийн салбарынхан “HR DAY 2026 / RE:DESIGN” арга хэмжээгээр ирээдүйн стратегиа дахин тодорхойлно
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүний нөөцийн салбарынхан “HR DAY 2026 / RE:DESIGN” арга хэмжээгээр ирээдүйн стратегиа дахин тодорхойлно

Хүний нөөцийн салбарынхан “HR DAY 2026 / RE:DESIGN” арга хэмжээгээр ирээдүйн стратегиа дахин тодорхойлно

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.09.30 · 2 унших

Байгууллагын өсөлт, бүтээмж, ажиллах хүчний хэрэгцээ болон технологийн хурдацтай өөрчлөлтүүд нь хүний нөөцийн салбарыг шинэ түвшинд гарч ажиллахыг шаардаж байна. Монголын байгууллагууд хүний нөөцийн стратеги, хүн капиталын систем болон үйл ажиллагааны загвараа өөрсдийн хөгжлийн онцлогт тохируулан шинэчлэх шаардлагатай болсон энэ цаг үед салбарын хамгийн том цугларалт болох “HR DAY 2026 / RE:DESIGN” үндэсний хэмжээний арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр The Corporate Hotel & Convention Centre болон МҮХАҮТ-ын Их танхимд нэгэн дор болох гэж байна.

fin-2.jpg

Энэ удаагийн арга хэмжээ нь “RE:DESIGN” буюу хүний нөөцийн бүтэц, бодлого, засаглал, дижитал шинэчлэлийг бодитоор дахин төлөвлөх, өөрчлөн шинэчлэх практик шийдлүүдэд төвлөрөхөөрөө онцлогтой аж. Тухайлбал, арга хэмжээний хүрээнд хүний нөөцийн хөгжлийг дараах гурван үндсэн түвшинд авч үзэх юм байна:

  • Сууриа бэхжүүлэх: 50 хүртэлх ажилтантай SME буюу жижиг бизнесүүдэд нэн шаардлагатай хүний нөөцийн зөв бүтэц, ажилд авах үйл явц, үүрэг хариуцлага болон гүйцэтгэлийн суурь тогтолцоог цэгцлэх практик шийдлүүд.
  • Өсөлтөө удирдах: 100-250 ажилтантай дунд бизнесүүдийн хувьд багийн чадавхыг нэмэгдүүлэх, менежерийн хөгжил, урамшуулал болон бизнес тэлэх үеийн хүний нөөцийн оновчтой төлөвлөлтийг хийх аргачлалууд.
  • Тогтолцоогоо шинэчлэх: 250-аас дээш ажилтантай групп компаниуд болон том корпорацуудад зориулсан үйл ажиллагааны загвар, засаглал, дижитал шинэчлэл болон хиймэл оюуны хэрэглээг бодитоор нэвтрүүлэх дэвшилтэт туршлага.

Мөн хүний нөөцийн загвар, хүмүүсийн стратеги, хүний нөөцийн бодлого, хүн ба хиймэл оюуны хослол, манлайлал ба байгууллагын соёл гэсэн үндсэн таван чиглэлээр бизнесийн баг, удирдлагуудад нэн шаардлагатай бодит кейс, туршлага, бэлэн ашиглах арга хэрэгслүүдийг олон талт хэлэлцүүлгээр хүргэхээр төлөвлөжээ.

Арга хэмжээнд оролцсоноор ямар бодит үр дүнг өөрийн байгууллагад хэрэгжүүлэх вэ?

fin-1.jpg

Энэхүү арга хэмжээнд оролцсоноор байгууллагууд 2027 оны хүний нөөцийн төлөвлөгөөндөө шууд тусгаж хэрэгжүүлэх дараах бодит үр дүнгүүдийг өөрсдийн үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх боломжтой юм:

  • 3 шийдэл: Өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлэх 3 үндсэн өөрчлөлтийг сонгож тодорхойлно.
  • Ажлын загвар: HR загварын зураглал, чадамжийн төлөвлөгөө, хиймэл оюуны процессын ажлын хуудас зэрэг бэлэн хэрэгслүүдийг гар дээрээ авч ашиглана.
  • Шинэ хүрээлэл: Ижил тулгамдсан асуудалтай байгууллагууд болон салбарын мэргэжилтнүүдтэй холбогдож, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
  • Эхний 90 хоногийн төлөвлөгөө: Тухайн ололт дээрээ үндэслэн эзэн, хугацаа, үр дүнгийн хэмжүүр нь тодорхой болсон хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө албан ёсоор эхлүүлэх боломж бүрдэх юм.

Хүний нөөцийн салбарынхан яагаад заавал очих хэрэгтэй вэ?

fin-3.jpg

Байгууллагууд өнөөдрийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхийн сацуу ирээдүйн өөрчлөлтөд бэлэн байхын тулд хүний нөөцийн стратеги болон үйл ажиллагааны загвараа сууриар нь шинэчлэн харах шаардлагатай болжээ. Энэхүү арга хэмжээ нь салбарын мэргэжилтнүүдэд онол ярихаас илүүтэй, өөрийн байгууллагадаа шууд авч нэвтрүүлж болохуйц бэлэн загвар, практик шийдлүүдийг санал болгож байгаагаараа хүний нөөцийн менежерүүд, удирдлагууд болон мэргэжилтнүүдийн заавал зорих чухал орон зай болж байна.

Арга хэмжээний хүрээнд бизнесийн форум, салбар хуралдаанууд болон HR EXPO зэрэг цогц хөтөлбөрүүд зэрэгцэн явагдах аж. Тухайлбал, энэхүү арга хэмжээнд гүйцэтгэх захирал, хүний нөөц хариуцсан захирал, HRBP зэрэг бизнесийн шийдвэр гаргагчид болон талент, байгууллагын хөгжил, сургалт, цалин урамшууллын удирдлагаар мэргэшсэн багууд оролцох юм. Мөн удирдах зөвлөлийн гишүүд, HR технологийн компаниуд, судалгааны байгууллагуудын төлөөлөл нэг дор цуглаж, шинэ хамтын ажиллагаа, практик туршлагаа хуваалцахаараа онцлог юм.

Байгууллагынхаа ирээдүйн хүний нөөцийн стратегийг дахин тодорхойлох “HR DAY 2026 / RE:DESIGN” арга хэмжээний тасалбар болон хөтөлбөрийн бусад дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын хүний хөгжлийн консорциум” фейсбүүк хуудаснаас авах боломжтой.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.