УБ 3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Аялахад хамгийн хямд өртөгтэй улсуудын жагсаалтаар Монгол Улс 5 дугаар байрт орлоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Аялахад хамгийн хямд өртөгтэй улсуудын жагсаалтаар Монгол Улс 5 дугаар байрт орлоо

Аялахад хамгийн хямд өртөгтэй улсуудын жагсаалтаар Монгол Улс 5 дугаар байрт орлоо

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.03.31 · 2 унших

Канадын санхүүгийн судалгааны “HelloSafe” байгууллагаас 2026 оны аяллын төсвийн индексийг (Travel Budget Index) шинэчлэн танилцууллаа. Дэлхийн 131 улсыг хамруулсан тус судалгаанд Монгол Улс аялахад хамгийн бага зардал шаардах таван улсын нэгээр шалгарчээ.

Энэхүү индекс нь нэг жуулчны тухайн улсад зарцуулах өдөр тутмын дундаж зардлыг үндэслэн гаргадаг бөгөөд үүнд байрлах байр, хоол хүнс болон нислэг, галт тэрэг, такси үйлчилгээ зэрэг дотоодын тээврийн өртгийг багтаадаг байна. Харин олон улсын нислэгийн тийзийн зардлыг үүнд тооцдоггүй аж.

Тодруулбал, 2026 оны байдлаар Монгол Улсад аялахад нэг хүнээс өдөрт дунджаар 34 канад доллар буюу 24 орчим ам.доллар зарцуулагдаж байгаа нь дэлхийн дунджаас эрс бага үзүүлэлт юм. Ингэснээр манай улс Лаос ($22 CAD), Казахстан ($27 CAD), Руанда ($30 CAD), Гана ($31 CAD) улсуудын араас жагсаалтын 5 дугаар байрт бичигдлээ. Түүнчлэн Кавказаас Армени ($37 CAD), Гүрж ($39 CAD), Европын орнуудаас Молдав ($51 CAD) зэрэг улсууд аялахад хамгийн таатай, хямд өртөгтэй 15 орны тоонд багтсан байна.

cover-1.jpg

Харин аяллын өртөг хамгийн өндөр орнуудад Карибын тэнгисийн болон Энэтхэгийн далайн арлын улсууд давамгайлж байна. Барбадос ($471 CAD), Антигуа ба Барбуда ($443 CAD), Сент-Китс ба Невис ($388 CAD) болон Мальдив ($382 CAD) улсууд жагсаалтыг тэргүүлэв. Өндөр хөгжилтэй орнуудаас Швейцар ($357 CAD), АНУ ($354 CAD) хамгийн өндөр зардалтайд тооцогдож байгаа бол Канад улсын өдрийн дундаж зардал $216 CAD байгаа нь АНУ-аас 40 хувиар хямд үзүүлэлт болжээ.

Дэлхийн аялал жуулчлалын зах зээл дэх үнийн ялгааг харвал хамгийн хямд өртөгтэй Лаос болон хамгийн үнэтэй Барбадос улсын хооронд зардлын зөрүү 20 дахин их байна.

Эх сурвалж: Travel Budget Index

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.