Энтертайнмент технологийн салбарын хөгжлийг мэдрэх MET EXPO 2026 хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй

2026.05.083 минут унших
Энтертайнмент технологийн салбарын хөгжлийг мэдрэх MET EXPO 2026 хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бидний шимтэн үздэг тоглолт, кино контент болон соёл урлагийн томоохон арга хэмжээ бүрийн ард үзэгчдийн мэдрэмжийг хөглөж, тухайн бүтээлийг амилуулж байдаг гэрэл, дуу, дэлгэцийн нарийн ажиллагаа, инженерийн шийдлүүд бий. Тэгвэл эдгээр шийдлүүдийг Монголд хэн, хэрхэн бүтээж байгааг, олон улсын стандартад нийцсэн ямар техникүүд нэвтэрч буйг нэг дороос харах боломж ирэх долоо хоногт тохиох гэж байна.

Бүтээлч салбарын хамтын ажиллагаа ба маркетингийн шинэ боломж

Орчин үеийн маркетингийн стратеги болон арга хэмжээ зохион байгуулалтын чанар технологийн оновчтой шийдлээс шууд хамааралтай болсон билээ. Маркетингийн мэргэжилтнүүд, эвент зохион байгуулагчид болон бизнес эрхлэгчдийн хувьд тус экспо нь салбарын чиг хандлагыг тодорхойлж буй сүүлийн үеийн шийдлүүдийг нэг дороос харьцуулан харах, туршлага судлах хамгийн том талбар юм.

Энтертайнмент технологийн салбарын хөгжлийг мэдрэх MET EXPO 2026 хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй нийтлэлийн зураг

Exa, CinePlus, FlySound, Back Stage, Orgil Media тэргүүтэй салбартаа тэргүүлэгч 40 гаруй байгууллага нэг дор цуглаж байгаа нь борлуулалтын шинэ сувгийг нээх, урт хугацааны үр ашигтай түншлэл тогтоох ховорхон боломжийг олгож байна. Оролцогч компаниуд дэлхийн зах зээлд нэвтэрч буй дэвшилтэт техникүүдээ танилцуулахаас гадна экспогийн өдрүүдэд зориулсан тусгай хөнгөлөлт, хамтын ажиллагааны онцгой нөхцөлүүдийг санал болгож буй нь үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах бодит хөшүүрэг болох аж. Салбарын гол тоглогчидтой шууд холбогдож, ирээдүйн төсөл хөтөлбөрүүддээ технологийн давуу талыг түрүүлж нэвтрүүлэх боломжийг энэхүү платформ олгож байна.

Энтертайнмент технологийн салбарын хөгжлийг мэдрэх MET EXPO 2026 хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй нийтлэлийн зураг

MET EXPO 2026 арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу!

Дэлгэрэнгүй мэдээллийг МET EXPO 2026 веб хуудас, MET Expo фейсбүүк хаяг, болон +976 9919 2000 утсаар авах боломжтой.

Мэдрэмж, танин мэдэхүйн талбар

Энтертайнмент технологийн салбарын хөгжлийг мэдрэх MET EXPO 2026 хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй нийтлэлийн зураг

“MET EXPO 2026” нь технологийн хөгжилд дурлагч хүүхэд залуус, оюутнуудын заавал зочлох ёстой танин мэдэхүйн талбар юм. Үзэгчид энд ирснээр орчин үеийн эвент продакшны өнгө төрхийг тодорхойлж буй дэвшилтэт техникүүдийг биеэр туршиж үзэх боломжтой байна. Түүнчлэн фото болон видео студиүдийн гэрэлтүүлэг бүхий өвөрмөц орчинд зураг даруулж, бүтээлч контент хийх нөхцөлийг бүрдүүлсэн нь залуу үеийнхэнд ирээдүйн мэргэжлээ сонгох, соёл урлагийн салбарын техник ажиллагааг илүү гүнзгий ойлгоход чухал нөлөө үзүүлэхээр онцлог юм.

Мэргэшсэн ур чадвар ба экспертүүдийн воркшоп

Энтертайнмент технологийн салбарын хөгжлийг мэдрэх MET EXPO 2026 хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй нийтлэлийн зураг

Салбарын хүний нөөцийг бэлтгэх, шинэ авьяас чадварыг нээх зорилгын хүрээнд экспертүүд дараах чиглэлүүдээр үнэ төлбөргүй сургалт, воркшопуудыг удирдан явуулахаараа онцлог байна. Тухайлбал:

  • Кино гэрэлтүүлэг: Гэрэлтүүлэгчийн ажлын арга барил болон "Daslight" программ хангамжийн ашиглалт
  • Инженерчлэл: Лед дэлгэцийн угсралт, сигнал хангамж болон аюулгүй ажиллагааны стандарт
  • Дууны систем: Системийн зөв сонголт, ашиглалтын үр өгөөж ба практик ажиллагаа зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд воркшопууд зохион байгуулагдана.

Эдгээр сургалт нь ажил олгогч болон ажил хайгчдыг холбох мэргэжлийн гүүр болохоос гадна туршлага солилцох амьд сургууль болох юм. Төлөвлөсөн воркшопууд суудлын тоо хязгаартай тул сонирхож буй хүмүүс ЭНД дарж, урьдчилан бүртгүүлэн суудлаа баталгаажуулах шаардлагатайг анхаараарай.

Энтертайнмент технологийн салбарын хөгжлийг мэдрэх MET EXPO 2026 хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй нийтлэлийн зураг

Энтертайнмент салбарын ирээдүйг нэг дороос тольдож, техник технологийн гайхамшгийг биеэр мэдрэх "MET EXPO 2026" 5 дугаар сарын 14,15-ны өдөр M Bank Arena-гийн F3 болон F5 танхимд 10:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Салбарын хамгийн шилдэг шийдэл, шинэ боломжуудтай танилцаж, мэргэжлийн хүрээнийхэнтэй туршлага солилцох энэхүү өдрүүдэд технологийн хөгжлийг хамтдаа тодорхойлцгооё!

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Энтертайнмент технологийн салбарын хөгжлийг мэдрэх MET EX...