УБ 20°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Ш.Энхийн-Од 6 дугаар сарын 24,25-нд болох NBA-ийн драфтад оролцоно
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Ш.Энхийн-Од 6 дугаар сарын 24,25-нд болох NBA-ийн драфтад оролцоно

Ш.Энхийн-Од 6 дугаар сарын 24,25-нд болох NBA-ийн драфтад оролцоно

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.06.23 · 2 унших

Монголын сагсан бөмбөгийн залуу од Шаравжамцын Энхийн-Од 2026 оны 6 дугаар сарын 24,25-нд зохиогдох NBA-ийн драфтад албан ёсоор оролцохоор болжээ. NBA-ийн драфт манай цагаар 6 дугаар сарын 24-ны өглөө 08:00 цагаас эхлэх бөгөөд 2-р тойрог буюу багуудын сонголт 6 дугаар сарын 25-ны 08:00 цагаас явагдана. Монголын спортын суваг болох PSN 1 болон ESPN тоглолтыг шууд дамжуулах юм байна.

NBA драфт гэж юу вэ?

NBA-ийн 30 баг коллеж, бусад лигт тоглож буй залуу тоглогчдоос сонгон авч, мэргэжлийн багт тоглох эрх олгодог сонгон шалгаруулалт юм. Драфтаар сонгогдсон тоглогч тухайн багтай гэрээ байгуулж, NBA-ийн үндсэн бүрэлдэхүүнд эсвэл хөгжлийн лиг (G League)-т тоглох замаар мэргэжлийн карьераа эхлүүлдэг ажээ. Сонгогдоогүй тохиолдолд ч зуны лиг, бэлтгэлийн бааз болон хоёр талын (two-way) гэрээ зэрэг олон боломжууд нээгддэг байна. NBA-ийн драфтад түлхүү тоглогчийн биеийн хөгжил, тоглолтын арга барил, үзүүлэлт, хамгаалалт болон довтолгооны потенциал зэрэг олон үзүүлэлтийг нарийвчлан үнэлж багийн эзэд болон дасгалжуулагчид багтаа нэгтгэн авдаг аж.

Ийнхүү Ш.Энхийн-Од NBA-ийн драфтад оролцсоноор зөвхөн хувь хүний карьерт нөлөөлөөд зогсохгүй Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээж буй. Драфтын үр дүн ямар гарахаас үл хамааран Ш.Энхийн-Одын энэхүү амжилт нь Монгол тоглогчид NBA-д өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг баталсан чухал үйл явдал болж байгаа юм.

Эх сурвалж: NBA

Гэрэл зургийн эх сурвалж: South Carolina Men’s Basketball

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.