УБ 5°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Цагаан сараар бага насны хүүхдүүдийг үнсэхгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Цагаан сараар бага насны хүүхдүүдийг үнсэхгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна

Цагаан сараар бага насны хүүхдүүдийг үнсэхгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.02.12 · 2 унших

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлын талаар мэдээлэл хийсэн билээ. Хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн олон нийтэд дараах асуудлуудын талаар мэдээлэл хүргэсэн юм. Тодруулбал,

  • CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах Засгийн газрын шийдвэр
  • Улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдал, дархлаажуулалт, Цагаан сарын баярын үеэр халдварт ба халдварт бус өвчний тархац нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх зөвлөмж
  • Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалингийн асуудал
  • Эмийн үнэ болон эмийн сангийн байршлын мэдээллийн систем, түүний хэрэглээ
  • E-Mongolia системийг ашиглан иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авсан эсэхээ хэрхэн шалгах талаар танилцууллаа.

Тус хэвлэлийн хурлын үеэр 2025 оны хоёрдугаар сард халуун орноос Монгол Улсад орж ирсэн Улаанбурхны халдвар зун дэгдэж, эрүүл мэндийн том эрсдэл дагуулж, өнөөдрийн байдлаар 14 мянга гаруй хүүхэд энэ халдварт өвчинд өртсөн талаар дурдсан юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ “Улаанбурхан өвчлөлийн тархац намжаагүй, аймгуудад халдвар тархсаар байна. Хэнтий аймагт сүүлийн 2-3 сарын хугацаанд өдөр бүр 20-30 хүүхэд халдварт өртсөн. Мөн Дорнод аймагт Улаанбурхан өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж орон нутгийн хэмжээнд үе шаттай нэмэгдсээр байна.

Халдвар тархаж байгааг гол шалтгаан бол дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй, хамрагдах ёстой хүүхдүүдийн дөнгөж 70 гаруй хувь нь вакцин хийлгэсэн нь өвчин дэгдэхгүй ч намдахгүй байгаагийн гол шалтгаан болж байгаа юм. Үүнээс бид вакцинжуулалт ямар чухал вэ гэдгийг харж болохоор байна” хэмээн хэлжээ.

Иймд удахгүй болох Цагаан сарын баярын өдрүүдэд гэр бүл, хамаатан садан, ахмад буурлуудтайгаа уулзах үеэр цагаан сарын золголт хийж, бага насны хүүхдүүдийг үнсэх тохиолдол их гарна. Тиймээс асран хамгаалагчид мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтад үр хүүхдээ хамруулж урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.