УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бүх нийтээр дагаж мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа.
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бүх нийтээр дагаж мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа.

Бүх нийтээр дагаж мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа.

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.02.13 · 3 унших

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, бүх нийтээр дагаж мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа. Тус зөвлөлийн ээлжит бус хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Монгол хэлний тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг боловсруулж, мэргэжлийн судлаачдын санал, хэлэлцүүлгийн үр дүнд төслийг эцэслэн боловсруулжээ. Дүрэмд гадаад үг, олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг бичих зарчмыг нэг мөр болгон тусгасан байна.

Ийнхүү батлагдсан “Монгол бичгийн зөв бичих дүрэм” нь цаашид төрийн болон боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийт иргэдийн хэрэглээнд баримтлах албан ёсны хэм хэмжээ болж, Монгол бичгийн хэрэглээг жигдрүүлэх, зөв бичих нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.