УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
08 дугаар сарын 12-нд болох нарны хиртэлтийг NASA шууд дамжуулна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 08 дугаар сарын 12-нд болох нарны хиртэлтийг NASA шууд дамжуулна

08 дугаар сарын 12-нд болох нарны хиртэлтийг NASA шууд дамжуулна

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.08.06 · 2 унших · — үзсэн

Ирэх долоо хоног буюу наймдугаар сарын 12-ны лхагва гарагт дэлхийн хойд хагаст бүтэн нар хиртэлт ажиглагдах гэж байна. Энэ үеэр сар нарыг түр хугацаагаар бүрэн халхлах бөгөөд АНУ-ын NASA уг үйл явдлыг https://www.nasa.gov/live албан ёсны цахим хуудсаараа дамжуулан шууд хүргэх аж.

Энэхүү нар хиртэлт нь Гринланд, Исланд, Оросын хойд хэсэг, Атлантын далай болон Испани, Португалийн баруун хойд хэсэгт бүтнээрээ харагдах юм. Түүнчлэн, Европ болон Африкийн зарим хэсэгт нар жаргах үетэй давхцан ажиглагдана. Монголын цагаар наймдугаар сарын 13-ны шөнийн 01:15 цагаас NASA-гийн шууд дамжуулалт эхлэх бөгөөд бүтэн хиртэлтийн үргэлжлэх хугацаа нь ихэнх газруудад хоёр минут хүрэхгүй байх ажээ. 

Энэ үеэр NASA шинжлэх ухааны судалгаа хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, нарны титмийн хөдөлгөөнийг судлах зорилгоор өндөр түвшний судалгааны онгоц ашиглах ба Исланд, Испани улсад агаар мандлын тусгай зориулалттай бөмбөлөг хөөргөж хэмжилт хийх юм. Түүнчлэн шууд дамжуулалтын үеэр эрдэмтэд, судлаачид оролцож сонирхолтой ярилцлага өрнүүлэх бөгөөд үзэгчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрсдийн сонирхсон асуултаа асууж, шууд холбогдох боломжтой аж. Хиртэлт дууссаны дараах гэрэл зургууд NASA-гийн албан ёсны цахим хуудсанд байрших юм байна.

Эх Сурвалж: NASA

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.