RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна

2026.03.025 минут унших
RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

ЦойлогсоZ залуусын коммьюнити, ХААН Банк сантай хамтран орон нутгийн залуусын боловсролыг дэмжих, тэдэнд шинэ боломжийг нээх зорилгоор RISE оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. 

Тус хөтөлбөр нь 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймагт нээлтээ хийж 400 гаруй залуус оролцсон юм. Өнгөрсөн хугацаанд RISE хөтөлбөр нь гурван модуль буюу “карьерын суурь ба өөрийгөө танин мэдэх”, “гадаад хэл ба тэтгэлэг”, “санхүүгийн боловсрол” зэрэг сэдвийн хүрээнд амжилттай явагдаж өндөрлөсөн билээ. Харин сүүлийн модуль нь “дижитал ур чадвар ба төслийн менежмент” сэдвийн хүрээнд нийгэмд хувь нэмэр үзүүлж буй төслүүд анх хэрхэн бүтэж байсан талаар мэргэжилтнүүдээс суралцаж туршлага хуримтлуулахаас гадна 21-р зуунд хэрэг болох дижитал ур чадварын суурь ойлголт зэргийг 2026 оны гуравдугаар сараас эхлэн заах юм байна. 

Хөтөлбөр хэнд зориулагдсан юм бол?

16-24 насны хичээлээс гадуур өөрсдийгөө хөгжүүлэх хүсэл, сонирхолтой Дорнод аймгийн их сургууль болон коллежийн оюутан, залуус хамрагдах боломжтой. RISE хөтөлбөр нь 2026 оны гуравдугаар сараас эхлэн нийт зургаан 7 хоногийн хугацаанд 100% үнэ төлбөргүй цахим хэлбэрээр явагдана. Оролцогчдын тоо хязгаартай тул бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна нийтлэлийн зураг

  • Карьер, санхүү, гадаад хэлний мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр авах,
  • Шинэлэг, сонирхолтой чалленж, уралдаанд оролцох,
  • Багаар ажиллаж, харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх,
  • Ажлын байранд хэрэгтэй ур чадварыг эзэмших,
  • Амжилттай суралцаж дүүргэсэн оролцогчдод сертификат олгоно, (нийт идэвх оролцоо 90%-иас дээш байсан тохиолдолд)
  • Дадлага хийж, сайн дурын ажилд оролцох,
  • Зочин илтгэгчдийн бодит туршлагаас суралцах,
  • Орон нутаг дахь ижил сонирхол, зорилготой залуустай уулзаж танилцан, хүрээллээ тэлэх,
  • Орон нутаг болоод Монгол Улс, олон улсын туршлагаас суралцах зэрэг олон боломжууд таныг хүлээж байна. 

Хамтдаа суралцъя, хөгжье!

Хөтөлбөрийн бас нэгэн давуу тал нь салбарын туршлагатай зочин илтгэгчидтэй шууд холбогдож, тэдний бодит туршлага, зөвлөмж, сэтгэгдлийг сонсох явдал юм. Тэгвэл RISE хөтөлбөрийн модуль I, II, III-ын зочин илтгэгч болон оролцогчдын сэтгэгдэл, зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна нийтлэлийн зураг

Оюутан залууст өөрийн туршлага болон хөрөнгө оруулалтын талаар ярих боломж олдсон нь үнэхээр сайхан байлаа. Хөрөнгө оруулалт заавал мөнгөн хөрөнгө оруулалт байх шаардлагагүй, харин урт хугацаанд өөртөө итгэж, мэдлэг хуримтлуулах шийдвэр гэдгийг ойлгосон байх гэж найдаж байна. Миний ярианаас ганц хүн ч болов ирээдүйгээ өөр өнцгөөс харж эхэлсэн бол, энэ нь миний хувьд маш том хөрөнгө оруулалт болох юм. Олон боломжийг нээж, залуучуудын төлөө тууштай ажиллаж буй Rise хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна нийтлэлийн зураг

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Rise хөтөлбөрийн хүрээнд их зүйл сурч мэдлээ. Надад хамгийн том өөрчлөлт авчирсан нь “Карьер ба ажил төлөвлөлт” буюу эхний модуль байсан юм. Тус сургалтын үеэр өөрийн аль чадварыг илүү сайжруулах шаардлагатайг тодорхойлж, цаашдын төлөвлөгөөндөө олон чухал зүйлсийг нэмсэн. Мөн хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн түвшинд, тогтмол бичих дадлаа нэмэгдүүлж чадсан минь үнэ цэнтэй ур чадвар болон үлдсэн байна.

RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна нийтлэлийн зураг

“Гадаад хэл ба тэтгэлэг” сэдэвт модулийн хүрээнд гадаад хэл сурснаар бидний өмнө маш олон боломж нээгддэг гэдгийг ойлгосон. Тэтгэлэгт материалаа өгөөд тэнцэхгүй байх нь хэвийн зүйл учраас шантарч болохгүй юм билээ. Мөн гадаад хэл сурах нь сахилга бат, тууштай байдал, хичээл зүтгэл шаардсан урт хугацааны үйл явц болохыг, мөн гадаад хэл сурснаар бидний өмнө олон шинэ боломж нээгддэг гэдгийг ойлгосон. Хамгийн гол нь алдахаас айх хэрэггүй. Гаргасан алдаа бүр биднийг цаашид өсөн дэвжихэд тусалдаг гэдгийг битгий мартаарай.

RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна нийтлэлийн зураг

RISE-ийн Модуль II нь англи хэл, тэтгэлгийг зөвхөн шалгалтын оноо гэдэг утгаар биш өөрийгөө таньж мэдэх, зорилгоо тодорхойлох маш чухал үе хэмээн тайлбарласан нь их онцгой байлаа. И.Анар, Б.Санчир, Х.Идэр, М.Гүег багш нарын уулзалтаас гадаад хэл сурахад орчин, дадал зуршил чухал болохыг, өөртөө итгэлтэй ярих нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг болохыг, мөн CV, эсээ бол өөрийнхөө хэн болохыг харуулах боломж гэдгийг ойлгосон. Эцэст нь Модуль II миний хувьд “би хэн бэ, би хаашаа явж байна вэ?” гэх асуултыг өөрөөсөө асуусан өөрчлөлтийн эхлэл болсон юм.

RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байна нийтлэлийн зураг

Rise хөтөлбөрийн модуль III миний сонирхдог чиглэлийн дагуу явагдсан. Санхүүгээ хэрхэн зохицуулахад суралцаж, хуримтлал үүсгэх нь мөрөөдлөө бодит болгох чухал алхам болохыг ойлгосон. Мэргэжлийн хүмүүсийн илтгэлийг сонсоод олж авсан мэдлэгээ бодитоор туршиж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн хөтөлбөрийн дундуур явагдсан уулзалт, цуглааны үеэр хүсэл мөрөөдлөөр дүүрэн олон залуустай танилцан найзууд болж, цагийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрөөж чадлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөрийн албан ёсны цахим хуудсаар хүлээн аваарай!

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

RISE оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр Дорнод а... | Posted