Hushkhan: Гадаадаас ирсэн найзууд эсвэл зочдодоо ямар бэлэг өгөх вэ?

2026.08.112 минут унших
Hushkhan: Гадаадаас ирсэн найзууд эсвэл зочдодоо ямар бэлэг өгөх вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монгол орны уудам тал нутаг, онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуй соёлыг сонирхон зорин ирэх гадаадын жуулчдын урсгал жилээс жилд нэмэгдсээр байна. Тэд Монголд байх хугацаандаа мартагдашгүй дурсамж бүтээж, удахгүй эх орон руугаа буцахдаа Монголын тухай сайхан сэтгэгдэл, дурсамж дүүрэн буцдаг. Харин тэрхүү дурсамжийг улам тод үлдээх нэгэн чухал зүйл бол Монгол орны онцлогийг илтгэх, Монгол амт шингэсэн бэлэг юм.

Монголчууд бид эртнээс зочин гийчнээ байгаа хүнсээрээ дайлж цайлж, гарыг нь цайлган бэлэг өгч хүндлэл үзүүлэн баярлуулаад дахин уулзах ерөөл өргөдөг сайхан ёс заншилтай ард түмэн билээ. Тиймээс ч гаднын зочдыг зөвхөн Монголд байдаг хүнс, зоогоор дайлж, нутаг буцахад нь гарын бэлэг өгвөл тэд Монголыг улам ихээр дурсаж, дахин ирэх хүсэлтэй болох нь гарцаагүй.

Монгол орныг илтгэх монгол амт 

Hushkhan: Гадаадаас ирсэн найзууд эсвэл зочдодоо ямар бэлэг өгөх вэ? нийтлэлийн зураг

Яг энэ хэрэгцээ, соёлыг бодолцон HushKhan брэндийн хамт олон гадаадын зочдод өгөх бэлгийг илүү хялбар, хүртээмжтэй сонгох боломжийг бүрдүүлж, Шангри-Ла зочид буудлын 1-р давхарт өөрсдийн түр дэлгүүрийг нээгээд байна. Энэхүү түр дэлгүүрт HushKhan брэндийн байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнүүдийг нэг дороос сонгон авах боломжтойгоос гадна бүх бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаагаараа онцлог юм.

Дэлгүүр өдөр бүр өглөөний 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд жуулчид болон хотын иргэдэд аль алинд нь нээлттэй. Ийнхүү төв байршилд байрлаж буй нь аяллын завгүй хөтөлбөр дунд ч амархан зорин очиж, бэлгээ сонгох боломжийг бүрдүүлж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол HushKhan брэндийн цахим хуудас болон дараах дугаараар холбоо барина уу.

Фейсбүүк: hushkhan.mn  

Инстаграм: hushkhan.mn

Утас: +976 77173399

Hushkhan: Эрүүл хүнсээр дэлхийг дайлна

Hushkhan: Гадаадаас ирсэн найзууд эсвэл зочдодоо ямар бэлэг өгөх вэ? нийтлэлийн зураг

Зөвхөн Монгол, Сибирийн ойд ургадаг хуш модны самрын шим тэжээл, ашиг тусыг дэлхийн олон оронд сайн мэддэг бөгөөд зорьж авдаг бүтээгдэхүүн нь байдаг. Омега тосны хүчлүүд, амин дэмээр баялаг энэхүү хүнс нь эрүүл мэндийг дэмжих үнэт бүтээгдэхүүнд тооцогддог тул гадаадын зочдод өгөхөд тохиромжтой үнэ цэнтэй бэлэг болж чадна.

Тиймээс Монгол орноор аялсан гийчдээ сэтгэлд хоногшсон дурсамжтай нь хамт, байгалийн шимийг агуулсан HushKhan брэндийн бүтээгдэхүүнээр үдээрэй. Энэхүү бэлэг нь гар цайлгаад өнгөрөх төдий биш, Монголыг дахин зорих хүсэл, сонирхлыг нь нэмэгдүүлж, эх орондоо урин дуудаж буй үнэ цэнтэй урилга болох юм шүү.

Hushkhan: Гадаадаас ирсэн найзууд эсвэл зочдодоо ямар бэлэг өгөх вэ? нийтлэлийн зураг

Hushkhan: Гадаадаас ирсэн найзууд эсвэл зочдодоо ямар бэлэг өгөх вэ? нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд