УБ 4°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдрөөс эхэлнэ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдрөөс эхэлнэ

18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдрөөс эхэлнэ

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.10.16 · 2 унших

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (UBIFF) 18 дахь удаагаа 2026 оны 10 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Тус наадам нь Канн, Берлин, Торонто, Сандэнс зэрэг дэлхийн нэр хүндтэй кино наадмын шагналт болон албан ёсны хөтөлбөрт шалгарсан бүтээлүүдийг Монголын үзэгчдэд толилуулдаг бөгөөд үндэсний кино урлагийн хөгжлийг дэмжих, салбарын уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ жилийн наадмын нээлтийн киногоор 2026 оны Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан далдуу мод"-ыг хүртсэн, найруулагч Кристиан Мунжиугийн "Фиорд" (Fjord) УСК сонгогдсон нь тус наадмын цар хүрээ, чанар чансааг тодорхойлж байна.

Наадмын "Монгол кино хөтөлбөр"-ийн уралдаант хэсэгт нийт 16 кино ирснээс шалгарсан 5 бүтээлийг үзэгчдэд хүргэхээр сонгожээ. Уралдаанд оролцож буй бүтээлүүдээс 6 төрлөөр шилдгүүдийг тодруулах ба шагналын эздийг 10-р сарын 22-ны өдөр болох "Хангарди" шагнал гардуулах ёслолын үеэр зарлах аж.

Мөн Монголын кино урлагийн сор бүтээлүүдийг өргөн дэлгэцээр дахин толилуулж, ахмад мастеруудын бүтээлийг алдаршуулах "Үзэхийн хязгаар" хэсэгт энэ жил МУУГЗ, театр, киноны найруулагч, зохиолч Ичинхорлоогийн Нямгавааг онцолж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд түүний зохиолыг бичиж найруулсан "Нандин эрдэнэ" (1986) болон Б.Балжиннямтай хамтран найруулсан "Гарын таван хуруу" (1983) кинонуудыг Тэнгис кино театрт өргөн дэлгэцээр тус бүр ганцхан удаа толилуулахаар төлөвлөжээ.

Олон улсын баримтат болон уран сайхны кино үзвэрийн хүрээнд Франц, Герман, Итали, Польш, Австри, Румын, Норвеги, Япон, Хятад, Финланд, Монтенегро зэрэг орны 11 шилдэг бүтээлийг толилуулах юм. Үүнд Павел Павликовскийн "Fatherland", Асгар Фархадигийн "Parallel Tales", Зу Жингийн "A Girl Unknown" зэрэг дэлхийн кино урлагийн шинэ өнгө төрхийг тодорхойлж буй бүтээлүүд багтсан бөгөөд 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Тэнгис кино театрт гарах юм байна. Мөн гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Киноны нүүдэл" олон улсын кино хөгжүүлэлтийн хөтөлбөрт Монголын 30 уран бүтээлч шалгарч, төслөө олон улсын зах зээлд танилцуулах, хөгжүүлэх боломжийг олгож буй аж.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.