УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Баяртай өвөл минь: Жаргант голын цаст үзэсгэлэн
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Баяртай өвөл минь: Жаргант голын цаст үзэсгэлэн

Баяртай өвөл минь: Жаргант голын цаст үзэсгэлэн

Posted
Posted
Team · Posted
2025.03.23 · 2 унших

Гадаа цас хайлж, дээврийн ус дуслах нь урин цаг хэдийн ирснийг гэрчилнэ. Бид аливаа зүйлийн үнэ цэнийг болоод өнгөрсөн хойно, хожимдуулж ойлгох нь олонтоо. Өвөл болоход зуныг дурсаж, зун ирэхэд өвлийн цасыг санагалзана. Дүрмийн дагуу төд удалгүй бид сэвсийсэн цагаан цасаа санах л болно. Тиймээс сүүлийн удаа өвлийг дурсацгаая! web (9).jpgСар гаруйхны өмнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд хүйтний жавар тачигнах үеэр зураг даран явж байв. Үүр хаяарахын алдад босож, Рэнчинлхүмбэ сумын төвөөс Жаргант голын зүг хөдөлсөн. Машины дулаан хэмжигч  -32 хэмийг зааж байлаа. Машинаас буугаад алхвал цас гутлын түрийгээр татна. Жаргантын голын хар модод дээр цас тогтож, ганц нэг шаазгай ниснэ. Гэгээ татаж газрын цас хөх цайвар үзэгдэнэ. Хөхөө өвлийн хүйтэнд голын чимээ хоржигнон дуугарна. Урд талд Хорьдол сарьдгийн нурууны цас туяарч үүлс шаргалтан нар мандав.

web (1).jpgweb (5).jpgweb (8).jpgЖаргантын гол нь Дархадын хотгороор 35 км мушгиран урссан Шишгэд гол буюу (Бага Енисейн) эх рүү цутгана. Эргэн тойрны модод дундуур нарны туяа алгуурхан орж ирэн, гол дээгүүр манан татаж харагдах нь Шишкиний зураг адил нүдэнд тусна. Нарны туяа модод дээгүүр давах үеийг мэдсэн юм шиг машинтай хүмүүс цуван ирцгээв.

web (12).jpg_ZZW5114.pngЭндхийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй юм санж. Сүүлийн жилүүдэд аялагчид Монгол нутгаараа аялах нь ч их болжээ. Эл гол өвөл -50 хэмд хүртэл хөлддөггүй хэмээн нутгийн иргэд хөөрөлдөнө. Хүмүүс ч дор дороо зургийг нь авч, бичлэг хийн гайхан шагшрах дуу хадах аж.web (10).jpgНар хэвийхтэй зэрэгцэн буцаж эндээ ирвэл манан татаж, эргэн тойрны зарим модод шаргалтан, цагаарч цайран үзэгдэнэ. Дархадын хотгор, Шүүртийн эх, Хорьдол сарьдгийн эргэн тойрон үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өнгө өнгөөр өөрчлөгдөн үзэгдэх үлгэрийн орон адил юм.web (3).jpgweb (7).jpgweb (4).jpgweb (2).jpgЭнэ бүхнийг бодох зуурт бид зуныг хүлээж өвлийг давдаг хэдий ч зарим үед өвлийн үзэсгэлэнт төрхийг анзааралгүй өнгөрдөг  гэлтэй.

web (6).jpgГэрэл зураг, бичвэрийг: Д.Занданбат

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.