Оффисын соёлыг шинэчлэх хүний нөөцийн 2026 оны ТОП 10 тренд бүтээгдэхүүн

2026.06.175 минут унших
Оффисын соёлыг шинэчлэх хүний нөөцийн 2026 оны ТОП 10 тренд бүтээгдэхүүн - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Уламжлалт байгууллагуудын соёлд хүний нөөцийн ажил ирц бүртгэх, тушаал шийдвэр боловсруулах зэрэг бичиг цаасны админ чиг үүргээр хязгаарлагддаг байв. Харин өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн динамик, боловсон хүчний хүлээлт хуучинсаг тогтолцоог халж, илүү уян хатан, хүндээ чиглэсэн хэв маягийг илүүд үзэж байна. Байгууллагын соёлд ажилтны эрүүл мэнд, санхүүгийн баталгаа, сэтгэл зүйн аюулгүй байдлыг багтаасан цогц дэмжлэгийг нэвтрүүлсэн компаниудын бүтээмж болон тогтвортой байдал хэд дахин өсдөг болохыг олон улсын судалгаанууд харуулсаар байгаа билээ. Тэгвэл энэхүү шинэчлэлийг хөдөлгөх гол хөшүүрэг нь ажилтанд ээлтэй, тэдний бодит хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд юм.

Иймд Global HR Institute-ээс зах зээлийн бодит хэрэгцээ, хамрах хүрээ, үзүүлж буй нөлөөллийг үндэслэн "Монголын HR салбарын 2026 оны TОП 10 тренд бүтээгдэхүүн, үйлчилгээ"-г зарлаж байна.

1. Timely.mn: Цаг бүртгэл ба цалин тооцооллын ухаалаг платформ

Хүний нөөцийн менежерүүд өдөр тутамдаа дата шивэх, цаг тулгах зэрэг урсгал ажлуудад хамаг цагаа бардаг байна. Тэгвэл эдгээр механик үйлдлүүдийг технологид даатгаж, цаг хугацаагаа чөлөөлөх нь стратегийн чухал шийдвэрүүдэд анхаарал хандуулах суурь алхам болж байна. Тухайлбал, олон улсын хүний нөөцийн HiBob платформоос гаргасан State of HR Performance Report тайланд дурдсанаар, урсгал болон механик ажлуудыг дижитал хэлбэрт шилжүүлснээр хүний нөөцийн багийн стратегийн төлөвлөлтөд зарцуулах цаг хугацаа 30-40 хувиар нэмэгддэг аж.

Дотоодын зах зээлд энэ чиглэлээр “Timely.mn” цаг бүртгэл ба цалин тооцооллын ухаалаг платформ тренд болж байна. Энэхүү систем нь уламжлалт ирцийн машиныг халж, GPS байршил, байгууллагын WiFi сүлжээ болон QR код ашиглан ажилтнуудын ирцийг ухаалаг утсаар бүртгэдэг давуу талтай. Чөлөө авах, томилолтын хүсэлтийг дижитал хэлбэрээр илгээж, удирдлага шууд баталгаажуулна. Ирцийг цалин бодолтын системтэй шууд холбосноор сарын эцэст олон цагаар хүснэгт тулгах гар ажиллагааг хялбар болгоход тустай юм.

Цахим шуудан: contact@timely.mn 

Веб хуудас: https://www.timely.mn/ 

Холбоо барих утас:  75059955

2. ELSA Mongolia: Хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформ

Байгууллагууд ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлэхэд гадаад хэлний чадвар өнөөдөр чухал шалгуур болоод байна. Үүнийг танхимын уламжлалт сургалтаар биш, технологийн шийдлээр оновчтой шийдэж буй платформ бол “ELSA Mongolia” юм.

Тус систем нь ажилтнуудын англи хэлний яриаг задлан шинжилж, дуудлага, өргөлт болон хэлний чадварыг сайжруулахад зориулагдсан дэлхийн хэмжээний хиймэл оюунд суурилсан платформ ажээ. Байгууллагууд ажилтнуудаа хөгжүүлэхийн тулд заавал танхимын сургалт зохион байгуулах шаардлагагүй болж, ажилтан бүрийн түвшинд тохирсон уян хатан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сургалт хөгжлийн зардлыг оновчтой болгож байна.

Цахим шуудан: elsamongolia@gmail.com

Веб хуудас: https://www.elsa-ai.mn 

Холбоо барих утас:  80583888

3. Smart HCM (Smart Logic): Хүний нөөцийн удирдлагын цогц систем

“Smart Logic (Smart HCM)” нь байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг нэгтгэн удирдаж, цаг хугацаа болон үйл ажиллагааны зардлыг бууруулах ухаалаг шийдэл юм. Тус систем нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий л мэдээллийг төвлөрүүлэн удирдах боломжийг олгодог байна. Үүнд ажилтны хувийн хэрэг, тушаалын түүх, байгууллагын бүтцийн өөрчлөлт, амралтын хоногийн тооцоолол зэрэг хүний нөөцийн үндсэн өгөгдлүүд багтаж, найдвартай хадгалагдана. Мөн байгууллагын дотоод мэдээллийн урсгалыг ил тод, шуурхай болгож, хүний нөөцийн дата дээр суурилсан дунд болон урт хугацааны шинжилгээ, төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлдэг аж.

Smart HCM системийн тусламжтайгаар ажилтнууд чөлөө, томилолтын хүсэлтийг цахимаар илгээж, удирдлагууд хүсэлтийг системээс шууд баталгаажуулах боломжтой байна. Түүнчлэн ирцийн мэдээллийг цалин бодолтын системтэй автоматаар холбосноор сарын эцэст гар ажиллагаатай тулгалт хийх шаардлагыг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг бөгөөд уг системийг “Smart Software Group” хөгжүүлжээ.

Цахим шуудан: info@smartlogic.mn

Веб хуудас: smartsoftware.mn

Холбоо барих утас:  77019090

4. OnePlace HR: Хиймэл оюунд суурилсан бүрдүүлэлтийн платформ

Сонгон шалгаруулалтын шатыг хурдасгахад хиймэл оюуны технологи чухал үүрэг гүйцэтгэж байна. Нэр хүндтэй Deloitte Global Human Capital Trends судалгаагаар хүний бүтээлч байдлыг хиймэл оюуны хурд, автоматжуулалттай хослуулж чадсан байгууллага шинэ ажилтан авахдаа зах зээлд тэргүүлэх давуу тал үүсгэдгийг онцолсон байдаг.

Энэ хүрээнд “OnePlace HR” хиймэл оюунд суурилсан хүний нөөцийн бүрдүүлэлтийн платформ онцгойрч байна. Ажил горилогчдын ирүүлсэн олон зуун анкет, CV-г хиймэл оюуны тусламжтайгаар шүүж, ажлын байрны шаардлага, гол түлхүүр үгсэд хамгийн сайн тохирох ажил горилогчийг эхний шатанд автоматаар ангилдаг систем юм. Сонгон шалгаруулалтын эхний шатны шалгуурыг ухаалаг гүйцэтгэснээр хүний нөөцийн ажилтны цагийг хэмнэж, ярилцлагын шатанд илүү чанартай хүмүүстэй тулж ажиллах боломжийг олгож байна.

Цахим шуудан: khurel@oneplace.hr

Веб хуудас: oneplace.hr

Холбоо барих утас:  80019922

5. Мандал хуримтлал: Ажилтны тэтгэврийн сан, урт хугацааны санхүүгийн баталгааны хөтөлбөр

Эдийн засгийн тогтворгүй байдал нь ажилтнуудын ажлын анхаарал сарнилт, сэтгэл түгшилтийн гол шалтгаан болдог байна. Олон улсын зөвлөх үйлчилгээний Korn Ferry компанийн гаргасан Global Total Rewards Pulse Survey тайланд дурдсанаар, ажилтнуудын санхүүгийн тогтвортой байдал, ирээдүйн баталгааг дэмжсэн урамшуулал, халамжийн хөтөлбөрүүд нь тэдний байгууллагадаа үнэнч ажиллах магадлалыг шууд өсгөдөг ажээ

Манай улсад энэ чиглэлээр “Мандал хуримтлал” ажилтны тэтгэврийн сан, урт хугацааны санхүүгийн баталгааны хөтөлбөр тэргүүлж байна. Компаниуд ажилтнуудынхаа ирээдүйн санхүүгийн баталгааг дэмжих зорилгоор хамтын тэтгэврийн нэмэлт санг үүсгэх хөтөлбөр бөгөөд байгууллага болон ажилтан хамтран тодорхой хувиар хуримтлал үүсгэж, урт хугацаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр өсгөдөг байна. Энэхүү урт хугацааны хөрөнгө оруулалт нь байгууллагын үнэ цэнийг өсгөж, ажилтнууд компанидаа тогтвортой ажиллах сэдлийг нэмэгдүүлдэг давуу талтай юм.

Цахим шуудан: info@mandalasset.mn

Веб хуудас: mandalasset.mn

Холбоо барих утас:  75759911

6. MindX+: Ажилтны сэтгэл зүй, сайн сайхан байдлыг хэмжих өгөгдөлд суурилсан платформ

"Ажилтандаа хайртай соёл"-ын хамгийн бодит илэрхийлэл нь тэдний сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндийг хамгаалах явдал юм. McKinsey & Company: Workplace Health Report судалгаагаар, ажилтнуудын цогц сайн сайхан байдалд системтэйгээр хөрөнгө оруулалт хийх нь ажлаас халшрах хам шинжийг дунджаар 25 хувиар бууруулж, идэвх оролцоог нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Энэхүү хэрэгцээг хангахаар “MindX+” ажилтны сэтгэл зүй, сайн сайхан байдлыг хэмжих өгөгдөлд суурилсан платформ зах зээлд гарч ирсэн байна. Ажилтнуудын дундах стрессийн түвшин, ажлаас халшрах хам шинжийг тодорхой асуумж, өгөгдлүүдэд суурилан хэмждэг платформ юм. Сэтгэл зүйн эрсдэлтэй нөхцөл байдлыг урьдчилан харж, сэргийлэх арга хэмжээ авахаас гадна сэтгэл санааны амралт буюу "эмо өдөр"-ийн зохицуулалтыг бодитоор нэвтрүүлэх өгөгдлийн суурь болдгоороо онцлогтой аж. Ажилтнууд мэргэжлийн сэтгэл зүйчтэй нууцлалтайгаар холбогдох боломжтой байна.

Цахим шуудан: info@mindxplus.com

Веб хуудас: mindxplus.com

Холбоо барих утас:  75071100

7.  IHCM Mongolia: Олон улсын мэргэшсэн ажиллах хүчний зуучлал

Дотоодын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолтой салбаруудад бүс нутгийн хэмжээнд мэргэшсэн хүний нөөцийг хууль ёсны дагуу шийдэх шаардлага тулгарч байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Future of Jobs Report” тайланд дурдсанаар, бүтцийн болон хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалж байгууллагууд хүний нөөцийн сувгаа олон улсын түвшинд тэлэх шаардлага үүсэж байгаа аж.

Энэхүү хэрэгцээг хангаж буй “IHCM Mongolia” Зүүн Өмнөд Азиас мэргэшсэн ажилтан нийлүүлэх, зуучлах үйлчилгээ зах зээлд өргөжиж байна. Тус байгууллага нь хомсдолтой салбаруудад бүс нутгийн хэмжээнд мэргэшсэн хүний нөөцийг хууль ёсны дагуу зуучлан нийлүүлдэг үйлчилгээ юм. Шаардлагатай боловсон хүчний дутагдлыг богино хугацаанд, хууль эрх зүйн эрсдэлгүйгээр шийдэж, хүний нөөцийн сувгийг олон улсын түвшинд тэлэхэд дэмжлэг үзүүлдэг байна.

Цахим шуудан: info@ihcm.com

Веб хуудас: ihcmbd.com

Холбоо барих утас:  88119280

8. Badarchin: Ажилтны эрүүл мэндийг дэмжигч дуудлагын платформ

Оффисын суугаа ажилтай холбоотой бие махбодын тулгуур эрхтний асуудал, булчингийн чангарал, ядаргаанаас урьдчилан сэргийлэх үйлчилгээ байгууллагуудад маш чухал болоод байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын албан ёсны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дата санд тэмдэглэснээр,ажлын байран дахь хөдөлгөөний дутагдал болон булчингийн чангарал нь урт хугацаандаа ажилтны бүтээмжийг 20 хүртэлх хувиар бууруулдаг болохыг тогтоосон байдаг.

Монголдоо энэ чиглэлээр “Badarchin-Employee well-being service” дижитал системд суурилсан ажилтны эрүүл мэндийн цогц шийдэл эрчээ авч байна. Энэ нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг дижитал системээр дамжуулан байгууллагуудад хүргэдэг шийдэл юм. Ажилтнууд ажлын байрандаа эрүүл мэндийн зөвлөгөө, бариа засал хийлгэх цагаа системээр дамжуулан захиалж, ажлын бүтээмж алдалгүй алжаалаа тайлах боломж бүрджээ.

Цахим шуудан: sales@badarchin.com

Веб хуудас: badarchin.com

Холбоо барих утас:  72200300

9. Gymhub.mn: Байгууллагын ажилтнуудад зориулсан фитнесийн нэгдсэн платформ

Ажлын байран дээр алжаал тайлахаас гадна ажилтнуудыг ажлын бус цагаар идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг урамшуулах нь орчин үеийн байгууллагын соёлын салшгүй хэсэг билээ. Harvard Business Review сонинд нийтлэгдсэн судалгаагаар, спортоор тогтмол хичээллэдэг ажилтнуудын стресс менежмент хийх чадвар жирийн ажилтнаас 15 хувиар өндөр байдаг нь тогтоогджээ.

Үүний зэрэгцээ “Gymhub.mn” байгууллагын ажилтнууддаа зориулсан фитнесийн нэгдсэн платформ эрэлттэй байна. Нэг гишүүнчлэлийн эрхээр олон тооны фитнес заал, бассейн, спортын төвүүдээр уян хатан нөхцөлөөр үйлчлүүлэх боломжийг байгууллагуудад санал болгодог систем юм. Ажилтнууд өөрт ойр байршилтай дурын спорт заалнаас сонгон хичээллэх боломжтой тул хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг байна.

Цахим шуудан: support@gymhub.mn

Веб хуудас: gymhub.mn

Холбоо барих утас: 77487474

10. Global HR Forum: Олон улсын хурал, бизнес аялал

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг дэлхийн шилдэг компаниудын туршлагаас суралцуулах, салбарын олон улсын чиг хандлагыг дотооддоо нутагшуулах нь байгууллагын соёлыг урт хугацаанд шинэ түвшинд гаргах хөшүүрэг болдог байна.

Энэхүү боломжийг олгодог “Global HR Institute” олон улсын форум, бизнес аялал нь салбарынхан заавал зорих арга хэмжээ болоод байна. Олон улсын хурал форум, бизнес аяллаар дамжуулан хүний нөөцийн менежерүүд мэргэжлийн хүрээллээ өргөжүүлж, байгууллагын соёлыг шинэ түвшинд гаргах хамгийн сүүлийн үеийн технологи, шийдлүүдийг судалдаг байна.

Жагсаалтад багтсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь хүний нөөцийн салбар технологийн шийдлээр дамжуулан ажилтны соёлыг үндсээр нь өөрчилж буйг илтгэж байна. Өдөр тутмын процессуудыг оновчтой болгож, чөлөөлөгдсөн цаг хугацааг ажилтнуудын сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүү болон ур чадварын хөгжилд чиглүүлэх нь урт хугацааны тогтвортой амжилтын үндэс болохыг олон улсын болон дотоодын судалгааны үр дүнгүүд баталж байна.

Цахим шуудан: info@globalhr.mn 

Веб хуудас: https://globalhr.mn/ 

Холбоо барих утас: 80583888

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд