УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол Улсад нэг сувилагчид 228, их эмчид 214 хүн ногдож байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол Улсад нэг сувилагчид 228, их эмчид 214 хүн ногдож байна

Монгол Улсад нэг сувилагчид 228, их эмчид 214 хүн ногдож байна

Posted
Posted
Team · Posted
2026.05.12 · 2 унших

Манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ. Тус өдөр нь сувилагч нарын эрүүл мэндийн салбарт оруулж буй үнэлж баршгүй хувь нэмэр болон сувилахуйн салбарын нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг тодотгох зорилготой аж. 

Уг өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт гарсан орон тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тус үзүүлэлтээс харахад, 2025 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад нийт 16,093 их эмч, 15,099 сувилагч ажиллаж байна. 

Үүнийг өмнөх онтой харьцуулбал, их эмч нарын тоо өсөж, хүртээмж нь сайжирч байгаа ч сувилагчдын тоо буурчээ. Ингэснээр нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214 бол нэг сувилагчид ногдох хүний тоо 228 байна. Мөн эмнэлгийн орны хүртээмж  улсын хэмжээнд 2021 он буюу КОВИД-19-ийн үед 35,310 байсан бол 2022 оноос хойш тогтворжсоор 2025 онд 29,465 болжээ. 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

 

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.