УБ 3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Мэрилэн Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан томоохон хоёр дуудлага худалдаа болно
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Мэрилэн Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан томоохон хоёр дуудлага худалдаа болно

Мэрилэн Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан томоохон хоёр дуудлага худалдаа болно

Posted
Posted
Team · Posted
2026.05.14 · 2 унших

Холливудын домогт жүжигчин Мэрилин Монро 1926 оны 6 дугаар сарын 1-нд мэндэлсэн бөгөөд энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Уг ойг тохиолдуулан энэ оны зургаадугаар сард урд өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй, түүний хувийн амьдрал, карьерын хамгийн ховор нандин дурсгалуудыг дэлгэх хоёр томоохон дуудлага худалдаа зарлагджээ. 

Тодруулбал, Дэлхийн түүхэн болон соёлын ховор олдворуудын дуудлага худалдаагаар тэргүүлэгч АНУ-ын "Heritage Auctions"-наас 6-р сарын 1-ний өдөр "Marilyn Monroe, Unfiltered" нэртэйгээр дуудлага худалдааг зохиох аж. Энэхүү дуудлага худалдаа нь Мэрилин Монрогийн дотны анд, яруу найрагч Норман Ростены гэр бүлд хадгалагдаж байсан түүний нэн хувийн материалуудыг дэлгэж буйгаараа онцлог юм. Үүнд алдарт од Монрогийн хувийн харилцаа, амьдралын эргэцүүлэл болон сэтгэл зүйн байдлыг нь илтгэх өөрийн гараар бичсэн захидлууд, 1954 онд Жо ДиМажиотой бал сараа өнгөрүүлэхдээ өмсөж байсан "Christian Dior" брэндийн хослол болон түүний сүүлчийн өдрүүдийн талаарх эмч болон ойр дотнын хүмүүсийнх нь тэмдэглэлүүд багтжээ.

ххх-1.jpg

Харин алдартнуудын эд зүйлсээр дагнасан дуудлага худалдаа явуулдаг "Julien's Auctions" сонгодог киноны хамгийн том телевизийн сүлжээ TCM-тэй хамтран 6 дугаар сарын 4-ний өдөр "100 Years of Marilyn" нэртэй дуудлага худалдааг Лос-Анжелес хотноо болон онлайн хэлбэрээр зохиож байгаа аж. Энэхүү арга хэмжээ нь түүний мэргэжлийн замнал болон өдөр тутмын амьдралыг харуулсан эд зүйлсийг дэлгэх бөгөөд Брентвүүд дэх харшийнх нь үүдний модон хаалга болон хувийн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд, түүний "Pucci" болон "Jeanne Lanvin" брэндийн даашинз, цамцнууд, тухайн үеийн кино зохиолын эх бичвэрүүд болон 1956 оны дэлгэцийн жүжигчдийн эвлэлийн гишүүний карт зэргийг багтаажээ. 

Эх сурвалж: Juliens auctions, Heritage Auctions

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.