УБ 0°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Шинэ жилийн баярын өдрөөр үзэх 11 кино
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Шинэ жилийн баярын өдрөөр үзэх 11 кино

Шинэ жилийн баярын өдрөөр үзэх 11 кино

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.30 · 2 унших

Шинэ жилээр кино үзэх нь цагийг хөгжилтэй өнгөрөөхөөс гадна сэтгэл санааг сэргээж, гэр бүл, найз нөхөдтэйгөө халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх боломжийг олгодог билээ. Тэгвэл баярын өдрөөр гэр бүл, найзууд, хостойгоо эсвэл ганцаараа үзэхэд тохиромжтой ид шидийн, романтик мэдрэмж төрүүлэх дараах 11 киног танд санал болгож байна.

1. Цасан охин / 2010

Арванхоёрдугаар сар гараад албан байгууллага болгон шинэ жил хийдэг байх. Шинэ жил зохион байгуулах арын албанд томилогдсон хүмүүсийн хөгжилтэй түүхийг харуулахын сацуу залуусын хайр сэтгэл, бие биедээ итгэх итгэлийн үнэ цэнийг өгүүлэх энэхүү кино нь романтик төрөлд бахдах хэдий ч киноны хошин харилцан ярианууд нь таныг хором ч уйдаахгүй биз ээ. 

cover (12).jpg

2. Serendipity / 2001

Та хувь тавиланд итгэдэг үү? Тэгвэл шинэ жилийн орой хосоороо үзэхэд тохиромжтой 2001 оны “Serendipity” киног танд санал болгож байна. Хоёр хүний зам мөр хэдэн ч удаа салсан учрах ёстой хүмүүс учирдаг хэмээх үгийг уг кино танд батална.

cover (4).jpg

3. Молко / 2021

Уг кино нь бидний амьдрал, тэр дундаа Улаанбаатар хотын залуучуудын амьдрал хэрхэн өрнөдгийг хамгийн энгийн байдлаар харуулсан кино билээ. Баярын өдрөөр найзуудтайгаа суугаад үзэхэд зарим дүрээс нь та өөрийгөө, нөгөө нэгээс нь найзыгаа олж харж ч магадгүй юм.

cover (2).jpg

4. Thinker bell Secret of the Wings / 2012

Хүүхэлдэйн кино дан ганц хүүхдэд зориулсан байдаггүй шүү дээ. Хэдий том болсон ч ид шидэд итгэдэг байсан хүүхэд насандаа дахин очсон мэт мэдрэмжийг төрүүлэх энэхүү анимейшнийг баярын өдөр гэр бүлээрээ үзэхийг танд санал болгож байна. 

cover (11).jpg

5. Гоёлын даашинз / 2009

Нөхөрлөл, хайр сэтгэл, өөртөө итгэх итгэлийн үнэ цэнийг харуулсан Монголын 2000-аад оны киноны төлөөл болох уг киног шинэ жилийн баярын өдрөөр үзэхгүй өнгөрч болохгүй билээ.

cover (8).jpg

6. Love Hard / 2021

Жинхэнэ хайр хүний гадаад төрхөд бус чин сэтгэлд оршдог болохыг харуулсан энэхүү кино нь буруу хүнтэй таарсан мэт санагдаж байсан учрал заримдаа биднийг зөв хүн рүү хөтөлж болдгийг танд ойлгуулна. Шинэ ондоо хостой болохоор төлөвлөж байгаа хүн бүхэнд энэхүү киног санал болгож байна. 

cover (7).jpg

7. Өвлийн инээмсэглэл 

Монголын шинэ жилийг “Өвлийн инээмсэглэл”-гүй төсөөлөхийн аргагүй билээ. Иймд хэд ч үзсэн хэзээ ч уйдамгүй уг бүтээлийг бид шинэ жилийн баярын өдрүүдээр үзэх онцлох контентоор нэрлэн энэхүү жагсаалтдаа онцолж байна. 

cover (6).jpg

8. Anastasia / 1997

Уг анимейшний вальсын аян дээр цасан охины бүжиг хийж үзээгүй хүүхэд бараг байхгүй биз ээ. “Анастасиа” бол өөрийн мөн чанарыг эрж хайх, хаанаас ирснээ санах, хайртай хүмүүстээ буцаж очих зоригийн тухай өгүүлдэг. 

cover (3).jpg

9. Би чамд хайртай / 1985

Монголын кино урлагийн түүхэн дэх хамгийн яруу бүтээлүүдийн нэг бол “Би чамд хайртай” уран сайхны кино юм. Хүний эгэл амьдралаас ундрах хайрын түүх, үе үеийн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн харилцан яриа нь өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй хэвээр. Цонхоор Дэлгэрийг ширтэн хоцрох тэр л дүр зургийг шинэ жилийн үдэш үзэхгүй өнгөрч болшгүй билээ.   

cover (5).jpg

10. Holiday / 2006

Өөр өөр амьдралтай хоёр бүсгүй өдөр тутмын амьдралаас түр завсарлага авч, өөрсдийн байрыг солилцсоноор амьдралаа цоо шинээр эхлүүлдэг. Энэхүү романтик кино нь шинэ он гарахад амьдралын шинэ хуудас эхэлдэг болохыг удаан хугацаанд өөрийгөө мартсан хэн бүхэнд сануулах биз ээ.

cover (1).jpg

11. Сүүлчийн монита / 2018

Оюутан насны хүсэл мөрөөдөл, хайр дурлал, хамгийн нандин бүхнийг харуулах энэхүү киног хуучин дурсамжаа сэргээхээр найзуудтайгаа хамт үзвэл илүү тохирох болно.

cover (9).jpg
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.