УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд COP 17 хуралтай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд COP 17 хуралтай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд COP 17 хуралтай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.08.11 · 2 унших · — үзсэн

Улаанбаатар хотноо олон улсын "COP17" хурал зохион байгуулагдахтай холбогдуулан наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зарим чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, "COP17" олон улсын хурлын үндсэн арга хэмжээнүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх түр байгууламжид болох тул хурлын өдрүүдэд өглөөний 07:00-оос 21:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хаана. Үүнд:

  • Өгөөмөр захын зүүн урд талын нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх зам
  • Нарантуулын уулзвараас урагш төмөр замын гарц даван Дүнжингаравын зүүн урд уулзвар хүртэлх зам
  • Дүнжингаравын зүүн урд уулзвараас Зүүнжанжингийн уулзвар хүртэлх зам хамаарна.

Энэхүү хаалттай бүсэд зөвхөн тухайн орчинд оршин суудаг болон ажилладаг иргэдийн тээврийн хэрэгслийг бүртгэлийн дагуу нэвтрүүлэх бөгөөд тусгай албаны автомашинууд чөлөөтэй зорчих зохицуулалт хийхээр болжээ. 

Мөн хурлын өдрүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл давхцаж байгаа тул замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор худалдааны төвүүд болон зам дагуух авто зогсоолуудыг нэгмөсөн хаахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл төвийн гаднах авто зогсоолууд бүрэн ажиллахгүй. Мөн Зүүн 4 зам, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Чулуун овооны тойрог, Их Монгол уулзвараас Нарантуул руу чиглэсэн замууд болон Хоум плазагаас Баянмонгол хорооллын урд замаар Дүнжингаравын зүүн урд уулзвар хүртэлх авто зам дагуух зогсоолуудыг хаахаар болжээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.