УБ 14°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Тавдугаар сарын 2, 3-нд UG Palace Event Hall-д Хуримын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Тавдугаар сарын 2, 3-нд UG Palace Event Hall-д Хуримын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана

Тавдугаар сарын 2, 3-нд UG Palace Event Hall-д Хуримын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана

Posted
Posted
Team · Posted
2026.04.29 · 5 унших · — үзсэн

Хуримаа яг л мөрөөдөж байснаараа зохион байгуулахын тулд яавал дээр юм бол…

Хурим бол амьдралын хамгийн нандин мөчүүдийн нэг. Тэр утгаараа хуримын зохион байгуулалтын бүх хэсэг нарийн, нямбай байх хэрэгтэй болдог. Гэвч ихэнх хос төлөвлөлтийн явцдаа хамгийн чухал нэг зүйлийг орхигдуулдаг нь бэлтгэлийн үеэр хурим хийх газартаа биечлэн очиж үздэггүй явдал аж.

Зураг дээрх гоёмсог деталиуд, инстаграмын сторид харагдах гоё сайхан засал чимэглэл, YouTube-ын бичлэгүүд хурим яг ямаршуу болох төсөөллийг ерөнхийд нь өгч чадах боловч тухайн газрын уур амьсгал, танхимын бодит орон зай, гэрлийн тусгал зэргийг хэзээ ч бүрэн харуулж чаддаггүй.

“Хамгийн зөв шийдвэр танхимыг биечлэн ирж үзэж, уур амьсгалыг мэдэрсний дараа л гардаг. Зураг, бичлэг дээрх хурим болон бодит амьдрал дээрх хурим хоёр өөр зүйл.”

-Хуримын зохион байгуулагчдын нийтлэг зөвлөгөө

Яагаад биечлэн очиж үзэх хэрэгтэй вэ?

Олон улсын шилдэг хуримын зохион байгуулагчид нэн тэргүүнд чухалчилж үздэг зүйл нь байршлаа аль болох эрт, анхааралтай, цаг хугацаа зориулан судалж, сонгох байдаг байна. Учир нь танхимын акустик, гэрлийн тусгал, орон зайн зохион байгуулалт зэргийг бичлэг, зургаас ойлгох боломжгүй юм.

Мөн хуримын зохион байгуулалтын шат бүрд туршлагатай зохион байгуулалтын баг ямар чухал болохыг ихэнх хосууд бүх ажлаа хийж дууссаны дараа л ойлгодог ажээ. Зурагчин, цэцэгчин, хоолны баг гээд бүгд нэг дор, нэг стандартын дагуу ажилладаг орчин байвал зохион байгуулалт илүү итгэж найдаж болохуйц, илүү хялбар болдог байна.

cover.jpg

Хуримын танхим сонгохдоо шалгах 5 зүйл

  1. Танхимын багтаамж болон баганагүй байдал буюу зочид хуримыг бүхэлд нь харах боломжтой юу?
  2. Гэрэлтүүлэг, дуу, дэлгэцийн иж бүрэн шийдэл байгаа эсэх
  3. Хоол үйлдвэрлэлийн чанар буюу амталгаа хийх боломжтой юу?
  4. Зочдод зориулсан зогсоол, хүртээмж, байршлын тохиромж
  5. Зохион байгуулалтын туршлагатай баг болон хамтран ажилладаг мэргэжилтнүүд

Мэдээлэл цуглуулах, зайнаас судалгаа хийх, зураг бичлэг сонирхох зэрэг нь тодорхой хэмжээнд тусалдаг ч хамгийн тодорхой, зөв ойлголт биеэр үзэж, сонирхсон туршлагаас л төрдөг. 

Тэгэхээр дээр дурдсан зөвлөгөө, мэдээлэд үндэслэн хуримаа төлөвлөж буй хосуудад зориулсан онцгой боломж нэгэн удаа нээгдэж байгааг дуулгая. UG Palace Event Hall-д тавдугаар сарын 2-ноос 3-ны өдрүүдэд тав дахь жилдээ Хуримын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Өдөрлөгт очихдоо ЭНД дарж бүртүүлнэ.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • Танхимын бодит засал, уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрнэ
  • Ширээ засалт, декор, LED дэлгэц, лазер эффектийн жишээтэй танилцана
  • Мэргэжлийн зохион байгуулагчдаас газар дээр нь зөвлөгөө авна
  • Өөрийн төсөв, хүсэлд тохирсон шийдлийг нэг дороос олно
  • Захиалга өгсөн хосууд тайз, чимэглэл+лазер+нэмэлт LED дэлгэц+3% хөнгөлөлт эдлэх юм байна.
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.