УБ 10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргад өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / 3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргад өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргад өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.03.26 · 2 унших

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдана. Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Азийн чансааны нэгдүгээрт, эмэгтэй шигшээ баг хоёрдугаарт тус тус эрэмбэлэгдэн, тивийн шилдгүүдийг манлайлан оролцох гэж байна.

cover-1.jpg

Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарын туршлагатай тамирчид багтсан бол шигшээ багийн ахлагч асан, гавьяат тамирчин М.Цэрэнлхам зодог тайлсантай холбогдуулан түүний орон зайг "Алтан од" клубийн тоглогч Э.Нарангоо нөхөж, эгнээндээ нэгтгэжээ. Түүнчлэн, эмэгтэй шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Б.Болор-Эрдэнэ, Б.Энхтуул, Ц.Болорцэцэг, Л.Жавзандулам, Э.Энхбуян, П.Бямбахишиг болон Б.Нямцэцэг нар багтсан байна. Харин эрэгтэй шигшээ багийн хувьд залуу халааг бэлтгэх хүрээнд бүрэлдэхүүндээ эрс өөрчлөлт хийж, Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар болон Э.Сугар-Очир нарын залуу тамирчдыг Сингапурын талбайд сорихоор дуудсан байна.

Ийнхүү шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид Азийн тавцанд чансаагаа бататгахаас гадна дэлхийн чансааны оноо цуглуулах, цаашлаад ирэх олимпын мөчлөгийн бэлтгэл ажлын суурийг тавих чухал ач холбогдолтой тэмцээнд хүч үзэх гэж байгаа нь энэ юм. 

Эх сурвалж: Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.