УБ 14°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хурууны наалт ашиглан, дижитал ертөнцийг мэдрэх боломжтой болжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хурууны наалт ашиглан, дижитал ертөнцийг мэдрэх боломжтой болжээ

Хурууны наалт ашиглан, дижитал ертөнцийг мэдрэх боломжтой болжээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2025.12.24 · 2 унших · — үзсэн

Нортвестерн Их сургуулийн инженерүүд хурууны наалт ашиглан, дижитал ертөнцийг мэдрэх боломжтой VoxeLite төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү олон жижиг сүлжээнээс бүрдсэн уян наалт нь хүний хуруу биетийг хэрхэн мэдэрдэг болохыг судалсны үндсэн дээр дижитал орчинд ч аливаа зүйлд хүрч илүү бодит, амьд мэдрэмжийг бий болгохоор бүтээсэн аж. Тодруулбал, уг төхөөрөмж нь хүний арьс хүрсэн зүйлээ хэрхэн мэдэрч, хүлээн авдагтай яг ижил дохио үүсгэдэг бөгөөд үүнийг судалгааны баг “хүний түвшний нарийвчлал (human resolution)” хэмээн тодорхойлсон байна. 

Орон зайн нарийвчлалыг зүүхэд хялбар байдалтай хослуулснаар VoxeLite нь хүмүүсийн дижитал орчинтой харилцах хэлбэрийг бүрэн өөрчлөх аж. Учир нь VoxeLite төхөөрөмжийг хэрэглэснээр хүмүүс онлайнаар дэлгүүр хэсэхдээ хувцасны материалыг барьж үзэх, аялахаар төлөвлөсөн газрынхаа байгалийн тогтоц, уур амьсгал зэргийг хуруугаараа мэдрэх боломжтой болох юм.

“Бид юмсыг бодитоор харж, сонсох боломжтой технологиудыг бүтээсэн бол энэ удаа дэлгэцийн цаана байгаа зүйлд хүрэхэд бодит мэт мэдрэмж өгөх технологийг бий болгохоор ажиллаж байна. Мөн хүмүүс удаан хугацаанд зүүж хэрэглэхэд эвтэйхэн байхаар зохион бүтээх болно. Яг л хүмүүс нүдний шилээ өдөржин зүүгээд анзаарахгүй явдагтай адил” хэмээн Баруун Нортвестерн Их Сургуулийн судалгааны багаас онцолжээ.

VoxeLite төхөөрөмжийн бүтэц:

Уг төхөөрөмж нь цаас шиг нимгэн буюу 1 граммаас ч бага жинтэй, зөөлөн хүний арьсанд таарсан бүтэцтэй тул хөдөлгөөнд саад болохгүй, хүний байгалийн мэдрэхүйн мэдрэмжийг хязгаарлахгүй учир бодит болон дижитал орчны хооронд саадгүй шилжих боломжтой ажээ. 

Хийлдэг бөмбөлгийг хананд үрсний дараа наалддагтай ижил зарчимаар уг төхөөрөмж цахилгаан дамжуулдаг байна. Өндөр хүчдэл өгөхөд төхөөрөмж дэлгэцтэй наалдаж барзгар гадаргуу мэдрэгдэнэ. Харин хүчдэл багасахад гулгамтгай гадаргуу мэдрэгдэх аж.

Туршилтын үеэр уг төхөөрөмжийг зүүсэн оролцогчид дэлгэцийн цаадах хээ болон чиглэлийн дохиог өндөр нарийвчлалтай таньж чадсан байна. Тодруулбал, VoxeLite-ийг зүүсэн хүмүүс арьс, илгэн материал, үслэг эдлэл зэргийг 81% нарийвчлалтай зөв ялган таньжээ.

Ирээдүйд энэхүү төхөөрөмжийг чихэвч Bluetooth-ээр утастай холбогддог шиг хэрэглэхэд амар, илүү нарийн ажилладаг болгосноор олон нийт  онлайн худалдаан авалт хийхдээ материалыг нь гараараа мэдрэх боломжтой болсноор онлайн залиланд өртөхөөс бүрэн сэргийлэх боломжтой болох юм. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан газрын зурагт буй хад чулуу, саадыг тэмтрэх боломжтой болгох хөгжүүлүүлэлтийг хийсээр байгаа аж. 

Эх сурвалж: Northwestern 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.