УБ 22°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Instagram-д оруулсан постынхоо дарааллыг өөрчлөх боломжтой болжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Instagram-д оруулсан постынхоо дарааллыг өөрчлөх боломжтой болжээ

Instagram-д оруулсан постынхоо дарааллыг өөрчлөх боломжтой болжээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.03.25 · 2 унших

Та Instagram-д пост оруулсныхаа дараа “энэ зургийг эхэнд нь тавьдаг байж” гэж бодож л байсан биз дээ? Instagram carousel постын хэцүү хэсэг нь зураг сонгох биш, харин тэдгээрийг зөв дарааллаар байрлуулах байдаг шүү дээ. Тэгвэл Instagram албан ёсоор нийтэлснийхээ дараа carousel постын зураг, бичлэгийн дарааллыг өөрчлөх боломжтой болжээ. Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдэд аль хэдийн нийтэлсэн пост доторх зураг, бичлэгүүдийн дарааллыг хүссэн үедээ өөрчлөх боломжийг олгохоос гадна контент бүтээгчид өөрсдийн постын харагдах байдлыг илүү нарийн хянах, хандалт алдалгүй засвар оруулах боломжийг олгож байгаа аж.

Хэрхэн зургийн дарааллыг солих вэ?

  1. Постын баруун дээд хэсэгт байрлах гурван цэг дээр дарж Edit хэсгийг сонгоно.
  2. Дараа нь зурган дээр удаан дарж чирээд хүссэн газраа байрлуулахад л хангалттай. 

Carousel постын дараалал өөрчлөх боломж нь Instagram хэрэглэгчдийн хамгийн их хүсэж байсан шинэчлэлүүдийн нэг бөгөөд постын дарааллыг засахын тулд нэгэнт оруулсан постоо устгах шаардлагагүй болсон нь олон нийтэд таалагдсан бөгөөд удахгүй хуучин постондоо шинэ зураг, бичлэг нэмдэг формат нэвтрүүлж магадгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.

Сонирхуулахад сүүлийн үеийн судалгаанд Carousel пост нь дагагч нэмэх, сошиал орчинд дагагчдын оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй формат болохыг онцолж байгаа юм байна. Тодруулбал, 2024 онд Instagram-ийн гүйцэтгэх захирал Adam Mosseri “carousel постууд нь илүү их хандалт татдаг” гэсэн бол Английн Buffer компанийн 2025 оны судалгаагаар carousel постууд ойролцоогоор 12%-иар илүү лайк, сэтгэгдэл авдаг болохыг тогтоожээ. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.