УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ: Монгол, Япон, Хятад, Солонгосын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ: Монгол, Япон, Хятад, Солонгосын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ: Монгол, Япон, Хятад, Солонгосын шигшээ багууд хагас шигшээд шалгарлаа

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.08.07 · 3 унших

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тоглолтууд "ACA Aрена"-д өндөрлөж, хэсгийн шатны хаалтын шийдвэрлэх өрсөлдөөнөөр хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Манай редакц тэмцээний өдөр бүрийн тоглолтын тойм, үр дүн болон тамирчдын сэтгэгдлийг уншигчдадаа цаг алдалгүй хүргэж байгаа билээ. 

Тэмцээний гурав дахь өдрийн тоглолтын үр дүн

5 fin.jpg

5 fin-1.jpg

Үдээс хойш 13:30 цагаас эхэлсэн хэсгийн шатны хаалтын өдрийн эхний тоглолт Макао болон Өмнөд Солонгосын шигшээ багуудын хооронд өрнөж, 3:0 (25:18, 25:16, 25:15) харьцаагаар Өмнөд Солонгосын баг ялалт байгууллаа. Тэд тоглолтын туршид тактикийн оновчтой шийдлүүдийг хэрэгжүүлж, онооны давуу байдлаа хадгалсаар ийнхүү ялалт байгуулсан юм.

cover-1.jpg

cover-4.jpg

Үргэлжлүүлэн 16:30 цагаас Япон болон Тайванийн шигшээ баг учраа тааран тоглож, 3:0 (25:18, 25:18, 40:38) харьцаагаар өндөрлөсөн энэхүү тоглолтод Японы баг ялалт байгууллаа. 

Тайвань.jpg

Тайванийн шигшээ багийн тамирчин, довтлогч Лю Ю Лин (Liu Yu Lin) тэмцээний явцын талаар “Энэ удаагийн тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр Монгол эсвэл Япон улсын баг хэмээн харж байлаа. Бид өнгөрсөн жил Монгол Улсын үндэсний шигшээ багтай клубийн аваргын тэмцээнд тоглож 3:0-ээр хожигдож байсан болохоор тэд бол чанга өрсөлдөгч. Түүнчлэн тэд өрсөлдөгчөө судалж, мэдээлэл цуглуулах тал дээр маш сайн ажилладаг. Эцэст нь, тоглолт бүрд биднийг тууштай дэмждэг хөгжөөн дэмжигчдэдээ маш их баярлалаа. Бид бүгдийнх нь өгсөн урам зоригийг тээж, цаашид ч илүү хичээж урагшаа тэмүүлэх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

5 fin-3.jpg

5 fin-2.jpg

Харин оройн 19:30 цагаас энэ өдрийн хамгийн оргил тоглолт болох Монгол Улс болон БНХАУ-ын шагшээ багуудын учраа таарсан тоглолт 3:0 (25:20, 25:22, 25:15) харьцаагаар  өндөрлөлөө. “АСА Арена” дүүрэн үзэгчдийн халуун дэмжлэг дор өрнөсөн тоглолтод Монгол Улсын шигшээ баг ялалт байгуулснаар хэсгийн шатны тоглолтууд ийнхүү албан ёсоор өндөрлөж байна.

Хятад.jpg

БНХАУ-ын шигшээ багийн тамирчин, холбогч Жэн Чи (Zheng Qi) тэмцээний талаарх сэтгэгдэлдээ "Тэмцээний шүүгчид болон арын албаныхан маш мэргэжлийн байхаас гадна оролцож буй багууд бүгд жигд, өрсөлдөөн өндөртэй байгаа нь ажиглагдлаа. Мэдээж бид дараа дараагийн тоглолтууддаа ч мөн ялалт байгуулах том зорилготой байгаа. Тиймээс өнөөдрийн тоглолтод гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, дараагийн тоглолтууддаа дахин гаргахгүй байхад голлон анхаарах болно" гэлээ.

Хонконг.jpg

Мөн тэмцээний үеэр Хонгконгийн шигшээ багийн ахлагч Юуан Зэ Вай (Yuen Sze Wai) тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, "Миний хувьд Монгол Улс, БНСУ болон Тайванийн багуудыг энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж харж байлаа. Учир нь тэдний бүрэлдэхүүнд олон улсын чанартай мэргэжлийн лигүүдэд тоглодог, туршлагатай тамирчид олон байгаа нь харагдсан юм. Мөн тоглолт явагдсан заалны орчин болон үзэгчдийн халуун дулаан уур амьсгал үнэхээр гайхалтай байсныг онцолмоор байна. Биднийг дэмжиж буй болон зааланд хуран цугласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.

Хагас шигшээд өрсөлдөх багууд

cover-9.jpg

Ийнхүү хэсгийн шатны сонирхолтой бөгөөд ширүүн өрсөлдөөнүүд өндөрлөж, хагас шигшээ шатанд өрсөлдөх шилдэг дөрвөн баг албан ёсоор тодорлоо. Энэ удаагийн тэмцээний медалийн төлөөх өрсөлдөөнд Монгол Улсын үндэсний шигшээ баг, Япон, БНХАУ болон БНСУ-ын шигшээ багууд тус тус шалгарч, шийдвэрлэх тоглолтуудад хүч үзэхээр боллоо.

Маргаашийн тоглолтын хуваарь

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу наймдугаар сарын 8-нд "ACA Aрена"-д  хагас шигшээ болон шигшээ тоглолтууд дараах байдлаар үргэлжилнэ.

  • 13:30 цагаас: Хонконг vs Макао (HKG vs MAC)
  • 16:30 цагаас: Монгол Улс vs Япон (MGL vs JPN)
  • 19:30 цагаас: Өмнөд Солонгос vs БНХАУ (KOR vs CHN)

Тоглолтын хуваарь болон үр дүнгүүдийн талаар бид цаг алдалгүй хүргэж байгаа билээ. Иймд уншигч та бүхэн бидэнтэй хамт байж, тэмцээний талаарх мэдээллийг тогтмол хүлээн аваарай..

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.