УБ 11°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Meta компани “Instagram Plus” төлбөртэй үйлчилгээг туршиж эхэлжээ
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Meta компани “Instagram Plus” төлбөртэй үйлчилгээг туршиж эхэлжээ

Meta компани “Instagram Plus” төлбөртэй үйлчилгээг туршиж эхэлжээ

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.04.01 · 2 унших · — үзсэн

Meta компани Instagram дээр “Instagram Plus” шинэ төлбөртэй (premium) үйлчилгээг туршиж эхэлжээ. Энэхүү subscription загвар нь хэрэглэгчдэд өөрийн инстаграм хаягаа илүү нарийн хянаж, хувийн нууцаа хадгалах боломжийг санал болгох зорилготой аж. Одоогоор Япон, Мексик, Филиппин зэрэг цөөн хэдэн улсад туршилтын байдлаар нэвтэрсэн байна.

Instagram Plus нь бүх хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд дараах онцгой функцийг санал болгож байна. Үүнд:

  • View list-д харагдахгүйгээр стори үзэх
  • Таны сториг хүмүүс хэдэн удаа үзсэнийг харах
  • Стори хугацааг 24-өөс 48 цаг болгож уртасгах
  • Close Friends-ээс гадна Unlimited audience list шинээр нэмэгдэнэ
  • Сториг илүү олон хүнд хүргэх “spotlight” боломж 
  • “Superheart” зэрэг өргөн сонголттой болох юм байна.

Энэхүү үйлчилгээ нь үнийн хувьд сарын ойролцоогоор 1-2 ам.доллар байхаар яригдаж байгаа бөгөөд өмнө нэвтэрсэн “Meta Verified” үйлчилгээгээс илүү энгийн хэрэглэгчдэд чиглэсэн нэмэлт функц гэдгийг хөгжүүлэлтийн багийнхан онцолж байна. Мөн Meta компани зар сурталчилгаанаас гадна орлогын шинэ эх үүсвэр бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

Instagram Plus нь одоогоор туршилтын шатандаа явж байгаа учраас бүх хэрэглэгчдэд нэвтрэх эсэх, ямар функцүүд цааш үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна. Гэвч энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдийн зан төлөв, контент хэрэглээний чиг хандлагад нөлөөлөхүйц өөрчлөлт авчрах магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.