УБ 20°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүн төрөлхтөн 54 жилийн дараа сансрын тойрог руу дахин нисэх гэж байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүн төрөлхтөн 54 жилийн дараа сансрын тойрог руу дахин нисэх гэж байна

Хүн төрөлхтөн 54 жилийн дараа сансрын тойрог руу дахин нисэх гэж байна

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.03.24 · 2 унших

АНУ-ын Сансар судлал, сансрын удирдлагын газар (NASA) "Artemis II" даалгаврын хүрээнд хүн төрөлхтнийг сарны тойрог замд эргүүлэн аваачих бэлтгэл ажлыг хангаж байна. Хамгийн сүүлд 1972 онд "Аполло-17" хөлгөөр сарны гадаргууд хүрч байснаас хойш 54 жилийн дараа ийнхүү дахин хүн тээвэрлэсэн хөлгийг сарны зүг хөөргөхөөр төвлөрч байгаа юм. Техникийн аюулгүй байдлын үүднээс хэд хэдэн удаа хойшлогдож байсан уг нислэгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэхээр албан ёсоор товлоод байна.

cover-1.jpg

Энэхүү түүхэн даалгаврын нэг онцлох үйл явдал нь багийн бүрэлдэхүүнд сарны тойрог зам руу аялах анхны эмэгтэй сансрын нисгэгч багтсан явдал юм. NASA-гийн инженер Кристина Кох (Christina Koch) нь сарны зүг хүлэг жолоодох дэлхийн анхны эмэгтэй болон түүхэнд бичигдэхээр бэлтгэгдэж байна. Тэрбээр өмнө нь Олон улсын сансрын станцад (ISS) эмэгтэй сансрын нисгэгчдээс хамгийн удаан хугацаагаар ажилласан дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд түүний туршлага уг даалгаврын амжилтын гол хүчин зүйл болохыг албаныхан онцолж байгаа юм.

"Artemis II" даалгавар нь нийт 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд сансрын нисгэгчид сарны алслагдсан талыг тойрон нисэж, хөлгийн системийг сансрын гүнд турших үндсэн зорилготой аж. Түүнчлэн, энэхүү нислэг нь саран дээр шууд буухгүй бөгөөд харин сарны татах хүчний бүсэд нэвтэрч, тойрог замын дагуу аялсны дараа эх дэлхийдээ эргэн ирэх юм. Ийнхүү дэлхийн татах хүчнээс гарч, сарны орчимд ажиллах нь дараагийн шатны "Artemis III" буюу сарны гадаргуу дээр хүн буулгах даалгаврын техникийн болон стратегийн суурийг тавих ач холбогдолтой .

Одоогоор Кеннедийн нэрэмжит сансрын төвд Space Launch System (SLS) аварга пуужин болон Orion хөлгийн техникийн шалгалтууд эцсийн шатандаа явагдаж байна. НАСА-гийн удирдлагууд хөөргөх хугацааг дөрөвдүгээр сарын эхээр товлосон хэдий ч цаг агаарын нөхцөл байдал болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгаагаа мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC агентлаг

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.